Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Модон гүүр гэх газар Хэрлэн голоос хоёр эрэгтэй хүний цогцос олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 11:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. Аврагчид  голын эргээс 30 метр зайд усны мандал дээр хөвж байсан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Талийгаач тус сумын харьяат 21 настай З гэх залуу байжээ.

Мөн тухайн өдөр аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Хулсан шанд гэх газар Хэрлэн голд 35 настай эрэгтэй Э-ийн цогцос усны мандал дээр хөвж байхад нь Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн