Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр “Баянзүрх” захын зүүн талд байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр /08.22/ 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраажээ.

Аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна. Мөн тус барилгын гуравдугаар давхрын цонхоор иргэн У /37 настай, эрэгтэй/ үсэрч, хөлийн шагайгаа бэртээсэн байсныг нийслэлийн яаралтай тусламжийн төвд шилжүүлсэн ажээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн