З.Баянсэлэнгэ: Би хоригдохоос айхгүй

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг няцааж, 19.2 сая төгрөгийн торгуулийг төлөхгүй гэдгээ хэлэв. Тэрбээр “Би төлөхгүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр учир эцсийнх биш. Анхан шатны шүүх эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй л гэж намайг хорихгүйгээр торгууль оногдуулсан нь миний талд ашигтай болсон мэт өнөөдөр хүмүүсийн амны “бай” болж байх шиг байна. Би хоригдохоос айхгүй. Шударга бус зүйлийн төлөө би айхгүй” гэв.

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгасан юм.

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.