Австралын төвд суурин амьдрах иргэнд 3000 австрали доллар өгнө

Австралийн төв нутгийн “Хойд нутаг дэвсгэр” хүн амын шинэ стратеги хэрэгжүүлж тус бүс нутаг руу шилжин суурьшсан австраличууд болон олон улсын цагаачдад мөнгө өгөх болжээ. Хойд нутаг дэвсгэрийн тэргүүн сайд Майкл Ганнер зогсонги байдалд ороод байгаа хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө танилцуулсан байна.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд өндөр ач холбогдол бүхий ажил эрхлэгчдэд бүс нутгийн Засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Үүний зэрэгцээ тус бүс нутаг руу шилжин суурьших гэр бүлд 7000 австрали доллар, хосуудад 6000 австрали доллар, ганц бие хүмүүст 3000 австрали доллар тус бүр олгох ажээ.

Харин өндөр ач холбогдол бүхий мэргэжилтнүүдийн жагсаалтад нягтлан бодогч, нисгэгч, бага ангийн багш, сантехникч, цахилгаанчин, тогооч, үсчин багтсан байна. Тус бүс нутаг нь Австралийн бусад зургаан муж, хоёр нутаг дэвсгэраас хамгийн бага буюу 246100 орчим хүн амтай бүс нутаг юм. Үүний зэрэгцээ тус бүс нутаг нь хүн амын өсөлтөөрөө хамгийн багад ордог байна. 2011 оны есдүгээр сараас 2017 оны зургадугаар сарын хооронд тус бүс нутгийн хүн ам 6.4 хувиар өсчээ.

p1clg9ckoh16mu1g8e1ilh9as1vuc3 Австралын төвд суурин амьдрах иргэнд 3000 австрали доллар өгнө

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.