Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно – updown.mn

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

2018 оны наймдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 28-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, сэрүүн байх ажээ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Наймдугаар сарын 23, 24-нд зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-24, 26-27-нд Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сарын 24, 25-нд зарим газраар бороо, 23, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 24, 25-нд сэрүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ажээ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Наймдугаар сарын 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 24, 25-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх нь.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн