Ирэх хичээлийн жилд 17 дугаар хороо цэцэрлэгтэй болно

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2017 оноос эхлэн Нэгдсэн үндэстний байгууллагын ‘’Хүүхдэд ээлтэй дүүрэг-Хүүхдэд ээлтэй орон нутаг’’ хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг 2018 оныг ‘’Хүүхдийн хөгжлийг дэмжих жил’’ болгон зарласан билээ. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан хамтран дүүргийн 9, 17 дугаар хороонд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулах гэж байна.

Цэцэрлэгийн шав тавих ёслолын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизимана, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд Чун Жэ Нам, болон Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.

Тухайлбал дүүргийн 9 дүгээр хорооны гуравдугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж буурин дээр нь 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихаар болсон. Түүнчлэн дүүргийн 17 дугаар хороо ямар ч цэцэрлэггүй хороо байсан тул дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус хороонд цэцэрлэг барих саналыг НҮБ-д тавьж тус хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барихаар болж өнөөдөр шаваа тавилаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.