Хамгийн их борлуулалттай машинаар “Toyota corolla” тодорлоо

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хамгийн их борлуулалттай байгаа машинаар “Toyota Corolla” маркийн машин тодорсон байна. Хагас жилийн хугацаанд энэ загварын машин дэлхий даяар 611 мянган ширхэг зарагдсан байна. Харин “Ford F-Series” маркийн автомашин 537 мянган ширхэг борлогдсоноор удаах байрт орсон бол 442 мянган ширхэг борлогдсон “Volkswagen Golf” маркийн машин жагсаалтын 3 дугаар байрт бичигджээ.

Эхний тавд “Honda Civic”, “Toyota RAV4” маркийн машинууд орсон бол түүний араас “Volkswagen Tiguan”, “Volkswagen Polo”, “Honda CR-V”, “Toyota Camry”, “Chevrolet Silverado” маркийн машинууд хамгийн их борлуулалттай машинуудын эхний аравт багтсан байна.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.