Гарцаар гарч явсан хүүхэдтэй эмэгтэйг мөргөж гэмтээжээ

Баянзүрх дүүргийн нутаг  Оффицеруудын ордноос хойшоо Цайз захын уулзвар руу явах чиглэлийн замд гарцаар гарч явсан эх, хүүхэд хоёрыг портер машины жолооч мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр 09.50 цагийн орчимд гарчээ.

Замын хөдөлгөөний дүрэмд гэрлэн дохио болон гарц дээр явган зорчигчид давуу эрх өгч, энэ эрхийг хүндлэхийг жолоочид үүрэг болгодог. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө,” 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж тус тус заасан байдаг.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.