Цэцэрлэгийн бүртгэл маргааш дуусна

Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна.  Иймд хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдийг яаралтай харьяа дүүргийн цэцэрлэгт цахимаар орж бүртгүүлэхийг холбогдох албаны хүмүүс сануулж байна.

Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.  Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очих аж. Мөн цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн