Төрийн яамдаас 115 ширхэг согтууруулах ундаа, шатамхай төрлийн бодис илрүүлжээ

ЗТХЯ-нд гарсан хүн амины онц ноцтой хэргийн улмаас хариуцлага алдсан олон албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус яамны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга болон холбогдох албаны хүмүүс архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн уг харамсалтай хэрэг төрийн албаны архидалт хэрээс хэтэрч, дарга, албан хаагчдын үнэн нүүрийг харуулсан гэхэд хилсдэхгүй. Хэрэг гарснаас хойш Ерөнхий сайд үүрэг болгож, төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл өгч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулж, бүх яамдад шалгалт хийжээ.

Шалгалтыг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хийжээ. Түүний үр дүнд Төрийн тусгай хамгаалалттай 18 газар буюу төрийн байгууллагуудаас 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлсэн байна. Энэ бол зөвхөн нэг удаагийн шалгалтаар илэрсэн зөрчлүүд. Шалгалтын дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хэрхэн шийдвэр гаргах, хариуцлага тооцохыг Засгийн газраас мэдээлнэ гэсэн.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн