Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өнгөрсөн долдугаар сарын 25-нд орсон аадар бороо, мөндрийн улмаас тус сумын 82 айл гэр оронгүй болсон. Гэр оронгүй болсон 37 өрхөд Архангай аймаг дахь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас гэр олгожээ.

Тусламжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хүмүүнлэгийн болон Онцгой байдлын асуудал хариуцсан Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж нар гардуулсан өгсөн байна.

Мөн энэ үеэр сумын ард, иргэдэд болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлага олгох эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан ажээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.