Эрчимт эмчилгээний тасгийн 16 сувилагч нэгэн цаг үед жирэмсэн болжээ

АНУ-ын Аризона муж улсын “Banner Desert” эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ. Тэд нэгэн цаг үед бие давхар болсон нь олны анхаарлыг татаад байна. Эдгээр сувилагч есдүгээр сараас жирэмсний амралтаа авах гэнэ.

Эдгээр сувилагчдын нэг нь ярилцлага өгөхдөө, “хамт ажилладаг сувилагчаа жирэмсэн гэдгийг мэдээд би бас жирэмсэн гэдгээ хэлсэн. Ингэж бие биедээ ярьсаар олон сувилагч жирэмсэн болохыг мэдсэн” гэж хэлсэн байна.

Үүнтэй холбогдуулан эмнэлгийн зүгээс жирэмсэн сувилагч бүрт “Тайван бай… миний ээж “Banner Desert” эрүүл мэндийн төвийн сувилагч” гэсэн бичигтэй хүүхдийн хувцас бэлэглэсэн аж.

961aeef668ee03122c3d33dc6f07f57b Эрчимт эмчилгээний тасгийн 16 сувилагч нэгэн цаг үед жирэмсэн болжээ

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.