Тайваньд 28 настай Монгол иргэн амиа алджээ

Энэ сарын 17-ний өдөр Тайваний Тaichung хотын Тайпин дүүрэг дэх нэгэн хүрхрээнд Монгол Улсын иргэн /28 настай, эрэгтэй/ унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хотын аврах албаныхан голын ёроолоос цогцсыг нь гаргаж авсан байна.

Тайчун хотын Засаг захиргаанаас уг хүрхрээг аюултай усны бүсийн ангилалд багтаадаг тул загасчлах, сэлэх, шумбах, завиар аялахыг хориглодог бөгөөд буюу “danger deep water” гэсэн анхааруулга тавьсан байдаг бөгөөд энэхүү хүрхрээнд сүүлийн гурван жилд таван хүн амиа алджээ. Талийгаач Chienkuo, Mingchuan их сургуулиудад сурахаар солилцоогоор ирсэн хоёр оюутан найзын хамт явж байжээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.