Японы сумогийн Их аварга Д.Дагвадорж наадмын өдрүүдээр шинэ найз бүсгүй  М.Отгонцэцэгийн хамт төв цэнгэлдэхэд хүрэлцэн ирж сенсаацийн эзэн болоод амжсан. 24 настай модел бүсгүйг насны  ханиараа сонгожээ.

10 гаруй жил ганц бие гэх статустай явсан ч өнгөрсөн хугацаанд олон бүсгүйтэй нэр холбогдож, хамтран амьдарч байсан тэрбээр энэ удаа жинхэнэ хайраа олсон бололтой.

Тэд наадмын хоёр өдөр Хүй мандлын ногоон дэнжнээ гэрээ барин орсон гарсан гийчдээ дайлжээ. М.Отгонцэцэг нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт төдийгүй Аса аваргын хоёр хүүхэд ах дүү нар нь утгаараа хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ батлаад авна лээ.

Тэгвэл гэрээ төвхнүүлээд авсан Аса аварга шинэ найз бүсгүйн хамтаар торгоны бизнест хүч үзэхээр болсон гэдэг шүү. Манай улсад тун ч эрэлттэй байдаг торгыг Япон улсаас оруулж ирэх төлөвлөгөөтэйгөөр ажлаа эхлүүлээд буй тэрбээр Япон торгоны гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. “Аса торго” хэмээн нэрлэгдсэн 2000, 4000, 6000, 8000 ширхэг утсаар нэхэгдсэн тус торгууд Сар шинийн баяраас өмнөхөн худалдаанд гарах бөгөөд нэрийн дэлгүүрээ мөн нээхээр зэхээд буй аж. Бэлгэнд өгөхөд тохиромжтой сав, баглаа боодолтой худалдаанд гарах сургаар олон нийт захиалга өгч эхэлсэн бөгөөд энэ янзаараа түүний энэхүү бизнес багагүй ашиг олох бололтой.

By updown

One thought on “Аса аварга нялх амрагийн хамт, шинэ бизнест хүч үзнэ”
  1. ҮЙЛДВЭР, ГАНЦ ОЛИГТОЙХОН ҮЙЛДВЭР ОРУУЛААД ИРЭХ ХОНШООР АЛГА УУ АВРАГАА, БҮГД Л ДАМЫН НАЙМАА ХИЙЖ, ЯДАРСАН ОЛНОО ШУЛАХ ЮМ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн