Туркэд iphone гар утсаа буудаж, шатаах үйлдэл “давалгаалж” эхэллээ

Үндэсний валют лир нь хүнд байдалд орсон Турк улсад  Phone-ийг хориглож магадгүй болоод байна. Тус улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган АНУ-ын зүгээс импортын татвараа нэмсний дараа эрх баригч консерватив намынхаа гишүүдэд хандаж үг хэлэхдээ “Тэдэнд iPhone байна. Нөгөө талд нь Samsung байна. Тэгвэл бидэнд Vestel Venuus байгаа. Бид ард түмэнтэйгээ хамт доллар, форексын үнэ, инфляц, бодлогын хүүний эсрэг шийдвэртэй зогсох болно. Бид нэгдэн нягтарч чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж чадна” хэмээсэн юм. Үүний дараахан иргэдийн дунд iPhone гар утсаа эвдэлж, буудаж, шатаах үйлдэл “давалгаалж” эхэлжээ. Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн хоригийг эсэргүүцэж, өөрийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы бодлогыг дэмжиж байгаагаа харуулж байгаа аж.

Нэгэн бичлэгт Туркийн далбааны өмнө зогссон эр Трампаас “Чи өөрийгөө хэн гэж бодсон юм бэ?” гэж асуусны дараа лантуугаар таван ширхэг iPhone утсыг бяц цохиж харуулжээ. Түүний ард гар утаснуудаасаа татгалзсан дөрвөн хүү нь өвдөглөн суусан харагдаж байгаа юм.Тэр бас “Хэрвээ чи биднийг өлсгөнө гэж сүрдүүлбэл бидний зөвхөн инээдийг хүргэх болно” гэж хэлжээ.

Өөр нэг видеонд нэг эрэгтэй  iPhone-оо ойрын зайнаас гар буугаар буудаж байв. Энэ мэтээр шатаах, нүцгэн гараараа цохиж эвдэх зэрэг үйлдлүүдийн дүрс бичлэг тарж эхлээд байна.

АНУ-ын иргэн, шашны номлогч Эндрью Брансоныг Туркийн эрх баригчид 2016 оны төрийн эргэлтийг дэмжсэн шалтгаанаар баривчилж, хориод байгаа нь хоёр орны хооронд эдийн засгийн дайн дэгдээсэн юм.

 

11 thoughts on “Туркэд iphone гар утсаа буудаж, шатаах үйлдэл “давалгаалж” эхэллээ

  1. Нэргүй 2018-08-18 13:17 at 13:17

    лалууд ч ийм малууд даа. тэр утас ямар гай болоов.

    Хариулах
  2. Нэргүй 2018-08-18 13:39 at 13:39

    АНУ-г аймаар хохироожээ

    Хариулах
  3. Америкийг узэн ядагч 2018-08-18 15:41 at 15:41

    Хогийн шар Янкуудад узуулээд ег!!! Болждээ.

    Хариулах
  4. aaa 2018-08-18 15:41 at 15:41

    axax jinhene maluud

    Хариулах
  5. Нэргүй 2018-08-18 15:46 at 15:46

    Erguu.dagznuud

    Хариулах
  6. Нэргүй 2018-08-18 17:00 at 17:00

    Донгио туркууд гар утас мэтийн жижиг юмаар оролдож байхаар нэгмөсөн Туркиш эйрлайнсын Боинг онгоцуудыг бүгдийг нь нэг дор овоолж байгаад шатаасан бол сүртэй байхгүй юу…

    Хариулах
    1. Bolor 2018-08-19 06:04 at 06:04

      Goe hellee

      Хариулах
  7. Shar tokhoi 2018-08-18 18:00 at 18:00

    Hogiin Amerkchuud odoo ye ve .Byh uls gyren byr Evropod hyrtel horig taviad arai heternee ed delhiin byh uls gyreng ediin zasgiin horig tavij bygediig haynaj baidag uy ve .Harin byh ulsuud negdej Amerkad horig tavival taarna .Esygyi bol tsereg zevsgeer ailgaj dain hiij eh taivan neriin door uls gyrnyydiin baylagiig sorson baliar uls .Mongolchuud hol baival taarna daa

    Хариулах
  8. Нэргүй 2018-08-19 01:40 at 01:40

    Энд комент бичиж байгаа гөлөгнүүд эх орныхоо төлөө барьж байгаа утсаа хаях нь бүү хэл оймсоо тайлаад хаяж чадахгүй үхэр хар толгойтой хонинууд шүүдээ

    Хариулах
    1. Bolor 2018-08-19 06:13 at 06:13

      Eh orny tuluu gej wug heleed bna?Ergvv bøh erunhiilugchiin tuluu,toporsvhiin tuluu,boovny daralttai Erdeniin tuluu ,ene 2 archaagvi namyn tuluu,ene heden deputat,said darga naryn tuluu zvtgehiig heleed bna uu?Tør ni ard tvmendee vilchildeg bolson tsagt ard tvmen ni tør,ulsynhaa tuluu bvhnee zoriuldag.Yapon bolson gazar hudlult,90 ony dunduur solongost bolson ediin zasgiin hyamralyn ved ard tvmen ni zasag turuu herhen demjij baisnyg haraa biz dee,erhem ee?

      Хариулах
  9. ухаантан 2018-08-19 18:26 at 18:26

    Хөөе манайхаан түркээс iPhone ийг нь хямд аваад европд гаргаж зарвал баяжих юм бишүү айн

    Хариулах

Bolor-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн