Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар боллоо. Энэ дагуу дараах автозамуудыг хаана.

  • Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл,
  • Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл,
  • Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн ард талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл,
  • Сонгино-Хайрхан дүүргийн, “Содон” хорооллын арын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл тус тус хаана.
  •  бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл,

Сонгино-Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ны 07:00 цаг хүртэл тус тус хаана.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн