Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Владимир Путин маргааш Австрийн сайдын хуриманд зочилно – updown.mn

Владимир Путин маргааш Австрийн сайдын хуриманд зочилно

Владимир Путин, Карин Кнэйсл нар ОХУ-ын ерөнхийлөгч маргааш буюу Бямба гарагт Австри улсын гадаад хэргийн сайдын хуриманд зочлохоор болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ. Владимир Путин маргааш Германы канцлерь Ангела Меркельтэй Берлинд уулзахаар явах замдаа Австрид саатаж, тус улсын гадаад хэргийн сайд Карин Кнэйслийн хуриманд оролцохоор болсон байна. Гадаадын албаны хүний хувийн арга хэмжээнд оролцох урилгыг хүлээж авсан ховор тохиолдол юм. 53 настай сайд Кнэйсл маргааш бизнесмэн Вольфганг Мейлингертэй Австрийн хөдөө нутагт хуримлах ажээ.

Кнэйсл нь нам бус улс төрч бөгөөд Австрийн эвслийн засгийн газарт багтсан хэт барууны үзэлтэй Эрх Чөлөө нам түүнийг гадаад хэргийн сайдад нэр дэвшүүлж байжээ. Тус нам Москвагийн эсрэг тавьсан Европын Холбооны хоригийг цуцлах байр суурьтай байдаг, Оросын эрх баригч Нэгдсэн Орос намтай хамтын ажиллагаатай гэгддэг. Өнгөрсөн гуравдугаар сард дэгдсэн “Скрипалийн хэрэг”-тэй холбогдуулан Европын Холбооны гишүүн орнууд ОХУ-ын дипломатчдыг нутгаасаа хөөн гаргахад Австри улс уг эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхээс татгалзаж байсан юм.

Эх сурвалж: AFP

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн