Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ?

БНТУ-ын иргэнийг хулгайлсан тухай шуугиан амралт зугаалгын долдугаар сарыг донсолгосон билээ. Иргэдийн төдий л мэддэггүй байсан исламын шашинт турк багш нартай сургууль олны анхаарлын төвд оров. Энэ явдлаас өмнө ихэнх хүмүүс ийм сургууль байдаг эсэхийг ч мэддэггүй байсан биз.

Харин одоо хууль ёсны засгийн газрынхаа эсрэг цэргийн эргэлт хийхэд хөрөнгө санхүүгээр тусалсан хүмүүс энэ сургуулийн нэрээр Монголд хорогдож байж болзошгүй байгааг мэдэв. Тусалсан хөрөнгө нь монгол хүүхдүүдийн эцэг эхээс л гарсан байж таарна. Өнгөрсөн жил л гэхэд Турк сургууль таван тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэнэ. Болсон үйл явдлыг нөгөө өнцгөөс нь авч үзвэл БНТУ Монгол Улсын харилцаа бүх түвшинд амжилттай хөгжиж байна.

Энэ нь хоёр орны дээд удирдлага ойр ойрхон айлчилснаас харагдана. Харилцан визгүй зорчих болсноос хойш олон ч монголчууд Туркийг зорьж ажиллаж, амьдарч байна. Цаашилбал шууд нислэгийн тоог нэмэх, Монголд хөрөнгө оруулах гээд томоохон төслүүд яригдаж эхэлсэн. Туркийн хууль ёсны засгийн газартай ийнхүү харилцаа сайжрах нь хэнд чухам эрсдэлтэй байх талаар бодоод үзвэл нөгөө террорист ФЕТО бүлэглэлд л болов уу, лав Монголчуудад биш.

Интернетээр судалбал ФЕТО нь зохион байгуулалттай, тусгай холбооны системтэй нууц байгууллага юм байна. Дэлхий даяар Туркчууд нөлөөллөө тэлэх зорилгоор байгуулсан ч одоогийн засгийн газрынхаа эсрэг АНУ-д орогносон Гулений удирдлагаар тэмцэж байгаа аж. Тэд цэргийн эргэлт хийхээр оролдож дүнд нь хэдэн мянган хүн амиа алджээ. Нөгөө хулгайлагдсан В.Акчай Монгол дахь ФЕТО-гийн дээрээсээ хоёр дахь хүн гэнэ. Энд ч гүн суурьшжээ дээ янз нь.

Монголд болсон хүн хулгайлах сценари нь шуугиан үүсгэх, улмаар хоёр орны харилцааг бусниулах зорилготой байсан юм биш биз. Хэрвээ тийм бол тэр хүмүүс зорилгодоо хүрчих шиг боллоо. Туркээс тусгай үүргийн онгоц байнга л ирдэг. Нэг ирсэн үеийг нь тааруулчихвал бүр ч үнэмшилтэй. Харин хулгайлагдсан хүн маань орой нь хаанаас ч юм инээгээд гараад ирсэн, би зүгээр та нар ФЕТО-гийн талд БНТУ-ын эсрэг байгаад баярлалаа ухааны юм яриад л.

Нөгөө мундаг тагнуул, цагдаагийнхны толгойд энэ талаар ороо ч үгүй биз. Магадгүй бид янз бүрийн таамаг дэвшүүлж нэг нэгнээ буруутгана, аягүй бол улс төр болно. Ер нь ч тэр шинж уруугаа орлоо. Энэ юу болов гэдгийг таньж мэдэх чадалтай төрийн түшмэл байна уу. Улс шиг улс болж гадны нөлөөллийг эсэргүүцэх чадамж дархлаа бидэнд байна уу эсвэл хэн дуртай харь элэгтэн янз бүрийн акц хийж улсыг маань савлуулсаар байх уу.

Ц.НАВЧ

Эх сурвалж: өнөөдөр сонин

16 thoughts on “Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ?

  1. больцгоо 2018-08-17 15:09 at 15:09

    модноосоо унаад ,ялзарсан НАВЧ.гадны захиалгат юм бичиж монголчуудаа битгий хагаралдуулах гээд бай.тэр муу багш явсан ч яалаа үлдсэн ч яалаа.бидэнд падлийгүй.тэнэгтээд бусдын үгийг монгол хүний үг болгож бичээд бай.одоо нөгөө турк сургуулийн хүүхдүүд хөөрхөн хөөрхөн солиорол бичээд бас бөөн юм болно.Зарим юмыг хаяж сур,бас авах юм аа авч сур.нэртэйгээр тэр гадаад багшдаа АРДЫН БАГШ АВЧ өгөөч.хуруун чинээ юмыг дэлхийн чинээ болгоод солиороод байх юм.больцгоо.

    Хариулах
    1. Нэргүй 2018-08-17 15:29 at 15:29

      Өөрөө харин жинхэнэ хөлсний бичээч байна даа.

      Хариулах
  2. Нэргүй 2018-08-17 15:25 at 15:25

    Америкийн гар хөл тагнуулууд л хийж бгаа биз

    Хариулах
  3. Нэргүй 2018-08-17 15:45 at 15:45

    САЙХАН ШААДАГ АВГАЙ ВЭ . ХЭДЭН ТӨГ ӨӨР БИЕЭ ҮНЭЛЭВ .

    Хариулах
  4. Нэргүй 2018-08-17 15:46 at 15:46

    turkuud mongo avchdee mongolchuud iim hogiin bie ee hudaldana

    Хариулах
  5. Нэргүй 2018-08-17 16:18 at 16:18

    USA oor hen bhawdee

    Хариулах
  6. zochin 2018-08-17 16:29 at 16:29

    turguud gej demee humuus l de

    Хариулах
  7. Зочин 2018-08-17 18:10 at 18:10

    bid odoo iim setgelgeeneesee l salmaar bgan johon ym bolonguut l bvgd derveel. heregtei hereggv iim hudal vnen n medegdehgv ym bichij ard irgediig munhruulhaa bolimoor ym. gants hvnii vzel bodloor tsahim yrtuntsod taagui zuil niitlehee zogsoo. niiigemd ene baitgui olon asuudal bn

    Хариулах
  8. navchaa egchdee 2018-08-17 18:11 at 18:11

    bolood ungursun asuudliig dahij gargaj irj humuusiig taltsuulj baih in sonirholtoi um…. tsaanaa zaxialgatai bichijdee gsn bodol turuulj bna. neg sahaltai turkiin asuudal bolood ungruu biz zohih arga hemjeeg avaal biz baga medrelteerei ene setguulch nariig jinhen nereer in bichuuldeg bolvol taarna sda

    Хариулах
  9. Нийтлэлч 2018-08-17 19:14 at 19:14

    Энэ бүгд хуулийн дагуу явсан гэж би бодож бна. Юм л болвол цэрэг цагдаа төрийн байгууллагадаа буруу өгөхөө болих хэрэгтэй шүү.

    Хариулах
  10. Нийтлэлч 2018-08-17 19:15 at 19:15

    Энэ бүгд хуулийн дагуу явсан гэж би бодож бна. Энэ сэтгүүлчид үнэн худал нь мэдэгдэхгүй цуурахаа болих хэрэгтэй

    Хариулах
  11. монголхүү 2018-08-17 22:56 at 22:56

    турктэй ойр байх тусмаа монголчуудад хэрэгтэй шүү..туркын хөрөнгө оруулагчдыг монголд ихээр оруулж ирэх хэрэгтэй..яагаад гэвэл нарийн ярих юм бол туркууд чинь монгол нутгаас гаралтай хүмүүс..туркууд өөрсдөө монголчуудад маш элэгтэй байдаг..дэг журамтай, хүмүүжилтэй ах захаа хүндэлдэг хүмүүс..хятад, вьетнам, солонгосчууд шиг наанаа инээчхээд цаанаа монголчуудыг хорлож байдаг тийм хүмүүс биш..ялангуяа турк залуучуудыг монголд ихээр оруулж ирэх сонирхлыг өдөөж өгөх хэрэгтэй..хятад вьетнам солонгостой эрлийзжэж байснаас цус нэгтэй түүх нэгтэй түрэгүүдтэйгээ нийлж байсан дээр гэж бодож байна..

    Хариулах
  12. Нэргүй 2018-08-17 23:41 at 23:41

    Baabarin tatgalzsan mungiig ene hulsnii bicheech avch l dee. Turked unuudur mongolin 1930-aad ond bolson shig helmegduulelt bolj bgaa. Bagsh setguulch shuugch nar terrorist yum genee. 180 000 garui huniig barivchilsan. Erdogan odoo buudan alah yalaa sergeegeed guitsetgehiig husej bgaa. Ene tegeed zuv uu hulsnii bicheeh ee.

    Хариулах
  13. Нэргүй 2018-08-17 23:50 at 23:50

    ewtei baicgaa humuusee horon muu sanaa omhii ug helee tataj uhaantai baicgaa turk bol huchirheg uls

    Хариулах
  14. Нэргүй 2018-08-18 07:28 at 07:28

    Монголчууд Турктэй сайн харилцаатай байна, мөнгө тусламж авна гээд олон улсын конвенц болон дотоодын хуулиа зөрчин, монголын тагнуулын байгууллага нь хүн хулгайлж болохгүй шүү дээ.

    Хариулах
  15. uls turchid tsus oirtoj 2018-08-21 12:14 at 12:14

    ene huniig alga bolson geh suragaar mongoliin ner nuluu buhii humuus umuursun hamgaalsan ayastai medeelluud hiisen ni hachin sanagdsan ard tumen taivan baimaar baina mongol huniig haan neg gazar aluulj doromjluulj baihad ted nar duugarch chadahgui dee

    Хариулах

монголхүү-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн