Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Чингис хаан” ном Вьетнам хэлээр хэвлэгдэнэ гарлаа – updown.mn

“Чингис хаан” ном Вьетнам хэлээр хэвлэгдэнэ гарлаа

АНУ-ын зохиолч, нийтлэлч Жак Уэтерфордын “Genghis Khan and the making of the modern world” буюу “Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингис хаан” хэмээх бүтээл анх удаа вьетнам хэлээр хэвлэгдэн гарсан байна. Жак Уэтерфордын уг бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь /Vo Phuong Linh/ орчуулж “Omega Boo JSC” хэвлэлийн компанид хэвлүүлэн нийтийн хүртээл болгож Монгол Улсаас БНСВУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газарт бүтээлийн дээжийг ирүүлжээ.

Тус ЭСЯ Ханой хот дахь дипломат төлөөлөгчийн газруудын номын клубуудтэй харилцан ном солилцох, номын өдөрлөг зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байдаг. Энэхүү бүтээл вьетнам хэлээр орчуулагдан гарч байгаа нь манай улсын түүх, соёлыг суугаа орны ард түмэнд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж байгаа ажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн