Зуслангийн ногоон бүсийн 40 гаруй байршилд орц, гарц гаргав

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” эрчимтэй явагдаж байна. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн бүсэд орц, гарц гаргаж, зөрчил арилгах ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэгт НГА-ны орлогч дарга Д.Нямдаваа, Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Д.Сугар, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ болон бусад албаныхан байлцлаа. Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зусланд байрлах “Сонгоулд” ХХК төмөр хашааг буулгаж баталгаат кадастрыг зургийн дагуу хашааг 200 метр татуулсан байна. Ингэснээр тухай хэсгээр ганцхан машин явж, түгжрэл ихээр үүсдэг байсныг хоёр машин зорчих бүрэн боломжтой гудамж гаргаж өгсөн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зусланд айлуудын хашааг татаж, орц гарц гаргаснаар тухайн хэсгийн 12 айл өөрсдийн зусландаа чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зуслан зөвшөөрөлгүй 4 метртэй төмөр хашааг буулгаж, газрыг чөлөөлж, тухайн хэсэгт есөн айлын орц гарц нээгдэж, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл боломжоор хангалаа.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд бусдын орц гарцыг хааж хашаа барьсан байсныг буулгаж, зөрчлийг арилгаснаар тухай байршилд байрлах 10 гаруй айлын орц гарцыг нээсэн байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн хэсэгт байрлах айлуудын хашааг татуулж, орц гарц гаргасан гээд зуслангийн ногоон бүсэд газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг дүүргүүдийн Газрын албанаас зохион байгуулан ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Зуслангийн бүсийн газар чөлөөлөлтийн ажил эхэлснээс хойш 40 гаруй байршилд орц, гарцыг нээсэн бөгөөд зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгаж, орц, гарц гаргаснаас тухайн хэсэгт амьдарч буй айл өрхүүд хэд хэдэн хашаа дамжин давж, гэр лүүгээ явдаг, үүнээс үүдсэн үл ойлголцол үүсдэг гэх мэт бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж ажиллажээ. Нийслэл, дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимтэй хийж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг явцын хяналтыг тухай бүрт нь явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа аж.

 

1 сэтгэгдэл

  1. ene ajil mash ih uvuilegdej bna.yagaad gavel zuslanguud bugd garts baihgui orj bolohgui.garch nolohgui bolchihoj .uul zunii baishintai chuluutei oroh erh hum bukhend bii. getel zam gartsiiv ni ankhnaasaa tuluvluugui uchraas mash ih toirch orj bna.zarim bur toirood ch orj chadhahaargui hashaa ch bna. ingeed toochood baival uuntei holbootoi olon zuil garna.getel baishindaa oroh haalga chuluutei baih ystoigoos gadna ail bur uulruugaa gardag jim .golruugaa ochdog zam ni hurtel chuluutei ocdog baih ystoi shuu nuhduu.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.