Өчигдөр (2017.04.04) ОХУ-ын Санкт Петербургын метроны буудалд 14.40 цагт болсон дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 51 гаруй хүн гэмтэж бэртээд байгаа. Дэлбэрэлтийн дараа Санкт Петербугр хотод ажиллаж байсан Ерөнхийлөгч Владимир Путин метроны буудалд очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьсан байна. Ингээд тус хотын Онцгой байдлын албаны шуурхай хуралд оролцжээ.

Хэргийг алан хядах ажиллагаа хэмээн үзэж байгаа ОХУ-ын эрх баригчид хэргийг мөрдөн шалгах тусгай хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэг метроны дэлбэрэлтийг амиа золиослогч зохион байгуулсан. Гэмт этгээд 23 орчим настай хүн байх магадлалтай хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова “Эмнэлэгт хүргэгдсэн ихэнх хүн яаралтай хагалгаанд орсон. Тэдний дөрвийнх нь бие хүн байгаа хэмээн мэдээлсэн бол амиа алдагсдын ар гэрт Санкт Петербург хотын захиргаа тусламж болгон 23 сая рубль олгохоор болжээ.

Хэвлэлүүд энэ хэргийг Казахстан Улсын харъяат 22 настай Максим Арышев үйлдсэн байж магадгүй хэмээн бичиж эхлээд байна. Максим Арышевийн цогцос түүнийг дэлбэрэлтийн цөмд байсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн аж. Түүний биеэс оюутны үнэмлэх, Казахстаны иргэний паспорт олсон байна.

Гэвч Казахстаны Гадаад хэргийн яам дэлбэрэлтэд тус улсын иргэн өртөөгүй хэмээн мэдэгдээд террорист үйлдэлд Казахстаны иргэн холбогдсон гэж дүгнэх нь эртэднэ гэдгийг сануулжээ. Мөн түүний гэрэл зургийг Арышев биш хэмээсэн байна. Арышев ээж дэлбэрэлтийн дараа Алма Ата хотоос Санкт Петербург дэх Казахстаны Консулын газар руу утасдан хүүтэйгээ утсаар холбогдож чадахгүй байгаагаа хэлжээ.

Максим 1996 онд төрсөн. Москвад найз бүсгүй болон хамаатнуудын хамт амьдардаг юм байна. Тэр хэрэг гарахаас өмнө буюу 14.30 цагийн үед хамаатнуудтайгаа холбоо барихдаа хичээлээ тараад харьж явна гэж хэлсэн талаар гэрчүүд мэдүүлжээ.

Санкт Петербургийн албаныхан вагоны машинист дэлбэрэлтийн үед цагийн байдалд зөв дүгнэлт хийж, цувааг зогсоолгүй дараагийн буудал руу хүргэсэн. Энэ нь зорчигчдыг шуурхай зөөвөрлөх ажлыг хөнгөвчилсөн гэж үнэлж байгаа юм байна.

 

Russian president Vladimir Putin puts flowers down outside Tekhnologicheskiy Institut metro station in St. Petersburg, Russia, April 3, 2017. REUTERS/Grigory Duko TPX IMAGES OF THE DAY

 

By updown

One thought on “Санкт Петербургын дэлбэрэлтэд Казахстаны иргэн өртөөгүй гэж Астана мэдэгдэв”
  1. Мэдээж Навальный мэтийн хөлсний этгээд зохион байгуулсан биз. Манайд ч гэсэн С.Баярцогт, Баабар, С.Баяр мэтийн харийн тавиулууд юуч зохион байгуулж мэднэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн