“Сургалтын төлбөр нэмэхийг оюутнууд эсэргүүцэж байна” гэж Ардчилсан оюутны холбооноос өчигдөр мэдээлэв. Жил бүр сургалтын төлбөр нэмдэг бичигдээгүй хуулийг эсэргүүцэж оюутан залуус бүх их, дээд сургуульд албан тоот хүргүүлэх гэнэ. Улсын болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургуульд 155 248 оюутан сурч байна.

Тус холбооны тэргүүн Н.Лхагвадорж “Энэ хичээлийн жилд нэг багц цагийн сургалтын төлбөрөө дунджаар 1700-20 100 төгрөгөөр нэмсэн. Ямар шалтгаанаар төлбөр нэмснээ 96 их, дээд сургуулийн удирдлага оюутнууддаа энэ сарын 22-ны дотор дэлгэрэнгүй тайлагнахыг шаардаж байна” гэсэн юм. Сургалтын төлбөр нэмэгдэхээр дотуур байрных нэмэгддэг нь хүндрэлтэй гэж оюутнууд хэлэв. 2017 оны тавдугаар сард 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн оюутнууд нэгдэж уг холбоог байгуулсан бөгөөд одоогоор 1000 гаруй гишүүнтэй аж.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул

Эх сурвалж: Өнөөдөр сонин

By updown

2 thoughts on “Оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцлээ”
  1. Оюутны сургалтын төлбөрийг нэмэх нь зөв. Насаараа идэх хоолоо дэндүү бага үнээр олж авнаа гэдэг маш хямдхан бараа авч байгаатай яг адилхан. Ерөнхий боловсролын сургуулийн жилийн төлбөр дээд тал нь 29000 доллар болсон байгаа шүү.

  2. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ШИГ БОЛОХЫГ Л МӨРӨӨДЖ БАЙГАА БАЙЛГҮЙ, билчиж байгаа хонио хотод байгаа оюутны төлбөр гэдэг шиг, аав ээжийнхээ мөнгөөр хотод луйварчдыг тэжээхээр олигтойхон ном сур даа, дүү нар минь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн