”Абсолют” дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсээ хордоод үхлүүт байна гэв

ОХУ-ын Буриадын “Абсолют” сүлжээ дэлгүүрийн нээлт “Хүннү Молл” худалдааны төвд  цагаан сарын өмнөхөн нээгдсэн. Тодруулбал, 2017 оны  хоёрдугаар сарын 10-нд. Энэ цагаас хойш хөлтэй болгон түүн рүү хошуурах болсон. Орос бараанд “нугасгүй” дуртай Монголын ард түмэнд  Буриад явж, орос бараа чирэхийн зовлонгоос ангижирч, Улаан Үдэд зарагдаж байгаа үнээр нь  худалдан авалт хийх болсон нь  эдийн засаг хийгээд цаг завын хувьд таатай зүйл боллоо хэмээн талархан хүлээж авсан цаг саяхан.

Чанар стандарт, хүнсний аюулгүй байдлын тал дээр багагүй маргаан дэгдээсэн тус дэлгүүрийн ажилчид худалдаалагдаж буй бүтээгдэхүүндээ хордсон ажээ. Энэ тухай БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байх бөгөөд тус дэлгүүртэй холбоотой хэд хэдэн асуудлуудыг хөнджээ.

Тэрбээр : “АХИАД Л “АБСОЛЮТ” ДЭЛГҮҮРИЙН 7-10 АЖИЛТАН БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ХОРДЖЭЭ… “Абсолют” хэмээх сүлжээ дэлгүүр Монгол Улсад нээгдсэн өдрөө л Буриадад олдог бүтэн жилийн ашгаа “хураасан” гэдэг. Монголчууд орос бараанд элэгтэй байдаг учраас “Абсолют” олон сүлжээ дэлгүүр өргөжиж байна. Гэхдээ монголчуудын хүсэн хүлээсэн чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж чадаж байна уу гэсэн асуулт бий.

Яг өнөөдрийн байдлаар Долоон буудалд байрлалтай “Абсолют” дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсэээ хордоод үхлүүт байна. Энэ тухайгаа маш өндөр төвшинд нууцалж, ажилтнуудаа дарамталж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Урт хугацааны тээвэрлэлтээс үүдэн мөөгөнцөрдсөн, өмхийрсөн бараа бүтээгдэхүүн гарсан талаар өмнө нь мэдээлэгдэж байсан билээ. Улаан-Үдийн Хотын зөвлөлийн гишүүн, бизнесмен Индира Шагдаровагийн “Абсолют” хаанаасаа бараагаа татдаг вэ.

Буриадын хэвлэлд БНХАУ-д шаардлага хангаагүй үйлдвэр худалдан аваад, тэндээс бараагаа татдаг гэсэн мэдээлэл тавигдсан. Эрхүү хотод салбар дэлгүүрийг нь нээхийг зөвшөөрөөгүй байдаг юм. Тэгэхээр Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Улаан-Үдэд аваачин шошгожуулсан байж болох уу. Энэ сэжиг таамгийг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгасан уу. Хоёрдугаарт ОХУ-д хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хямдаар худалдан авч шошгыг нь өөрчлөн Монгол руу оруулж ирсэн байж болох уу. ОХУ-д хүнсний бараа асар үнэтэйг монголчууд мэднэ.

Худалдааны хоригоос өмнө ч тийм байсан билээ. Гэтэл яагаад “Абсолют” гэдэг дэлгүүр хямд бүтээгдэхүүн оруулж ирээд байгааг бодож үзсэн үү. Үүнд ямар учир байгаа юм биш үү. Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнуудын хамгаалалт дор байдаг “Абсолют” дэлгүүр иргэдийн амьжиргаагаа залгуулдаг олон жижиг дэлгүүрүүдийн үүдийг бариулан нээгдсэн.

Тэр нээгдсэн шигээ чанартай бүтээгдэхүүн зарахгүй байгааг шалгах газар олдохгүй байгаа талаар иргэд яриад байна шүү дээ. Дотоодын зах зээлээ хамгаалах энэ тэрээ байг гэхэд хуурамч, хулхи барааг нь шалгаад шахаад байх хэрэгтэй биз дээ. Монголчууд дэлгүүр ажиллуулж чадна ш дээ” хэмээсэн байна.

“Абсолют” групп Улаан-Үдийн Хотын зөвлөлийн хамгийн баян гишүүн, бизнесмен Индира Шагдаровагийн эзэмшлийнх бөгөөд 2006 онд анхны дэлгүүрээ нээж байжээ. Буриадад 20 орчим салбар, Эрхүү болон Өвөр Байгальд салбартай тус дэлгүүр ийн Монголд орж ирсэн бөгөөд тус дэлгүүрийг тойрсон маргаан хэрхэн үргэлжлэх нь тун ч сонирхолтой ажээ.

3 thoughts on “”Абсолют” дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсээ хордоод үхлүүт байна гэв

  1. ЗОЧИН 2018-08-16 11:02 at 11:02

    ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЭЭД БАЙГАА ШҮҮ,САЙН ШАЛГАЛТ ХИЙМЭЭР САНАГДДАГ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООГООД МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛУУЛДАГ ДЭЛГҮҮРИЙГ ДЭМЖМЭЭР ЮМ

    Хариулах
  2. Нэргүй 2018-08-16 13:40 at 13:40

    орос бүтээгдэхүүн ч эвгүй дээ. юм ховор живэр социализмын үед тансаглал болохоор зүйлс энэ чөлөөт нийгэмд гологдохоор өвөрдэлтэй болсон. төрсөн дүү маань абсолютаас чихэр авч идээд хордлого болж баахан бөөлжсөн гэнэ лээ.

    Хариулах
  3. САЙН ДЭЛГҮҮР Ш ДЭЭ 2018-08-16 16:21 at 16:21

    ЗА ТА НАР БИТГИЙ ТУЙЛШРААД БАЙ. БИ ЭНЭ ЗУН ЖИН ЗУСЛАН ЯВАХ ЗАМДАА 7 БУУДАЛЫН АБСОЛЮТ ДЭЛГҮҮРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН. ТАЛХ НЬ АМТТАЙ ШИНЭЭРЭЭ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЬ ЦЭВЭР ОРОСЫНХ. ХЯТАД БАРАА БАЙХГҮЙ ЭЭ. ТЭР АЖИЛЧИД НЬ ЮУНДАА ХОРДСОНЫГ ИЛРҮҮЛ. АРД ИРГЭДЭД ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ БАЙГАА ДЭЛГҮҮРИЙГ ХААЛГАХ МУУ ХЭЛЭХ НЬ ХЭНД АШИГТАЙ БАЙНА ТЭР НӨХДҮҮД Ч ИЙМ МУУХАЙ ЮМ ХИЙСЭН ЮМ БИЛ ҮҮ ХЭН МЭДЛЭЭ. МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ГОЙМОНГ Л ЛАВ ҮЙЛДВЭРИЙХ НЬ ҮНЭЭР ЗАРДАГ. ДООР НЬ ОРООД АВХАД 100-200 ТӨГРӨГ НЭМЖ ЗАРДАГ ЮМ БАЙХ ЧИНЬ БИЛЭЭ. ОРГИЛ ЭНЭ ТЭР ДЭЛГҮҮРҮҮД ҮНЭТЭЙ Ш ДЭЭ. ТЭГЭЭД ХОРСООД БАЙГАА ЮМ БОЛВУУ. ЗӨВ Л ШАЛГААРАЙ.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн