Ажлын байран дээр тамхи татсан тохиолдолд ажлаас чөлөөлнө

2018-08-15 16:381min1
smokea

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” албан даалгаврыг 2017 оны 10 дугаар сард сайдын ажлаа авангуутаа гаргаж байсан. Харин энэ сарын 14-ний өдөр “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” дахин албан даалгавар холбогдох газруудад хүргүүллээ.

Уг албан даалгавартажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, ажилтан, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах,цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэхийг тусгажээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад дараах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна.

Үүнд ажилтан, албан хаагчдын сахилга бат, дэг журам, ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдүүлэн ажиллах, ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахтухай тусгажээ.

Мөн төв, орон нутгийн дулааны цахилгаан станцуудыг хангадаг нүүрсний уурхайнууд, салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, өвлийн ид ачааллын үед хүрэлцэхүйц шатахуун, түлшний нөөцтэй байлгахад онцгой анхаарч, хяналтыг сайжруулан, хариуцлагыг чангатгахыг үүрэг болгожээ.

Энэхүү албан даалгаврын дагуу ажлын төлөвлөгөө гарган зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд хариуцуулсан байна.

Эх сурвалж: УУХҮЯ

1 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-08-15 20:54 at 20:54

    ХЭРЭГЖИЖ ЧАДВАЛ ЗӨВ Л ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ГАРГАЖ МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ ДОО САЙДАА ХЯНАЛТАА ШАТ ШАТАНДАА САЙН ТАВИХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй