Германд төмөр замын машинистын чиглэлээр ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэллээ

2018-08-15 14:191min0
germanya

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төмөр замын болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой Монгол залуусыг дадлагажуулах, тус улсад ажилд зуучлах талаар “Rail Berlin Representative office”–ийн төлөөлөгчид өнөөдөр /2018.08.15/ мэдээлэл хийлээ. Тус улсад ажиллах сонирхолтой залуус нь Герман хэлний B2 түвшний мэдлэгтэй, ажлын хариуцлага, ачаалал даах чадвартай төдийгүй насанд хүрсэн байх ёстой гэдгийг тус улсын галт тэрэгний механист Александр Постлер хэлж байв. Шаардлага хангасан тохиолдолд 6-7 иргэнийг шалгаруулж, Герман улсад 7-9 сар мэргэшүүлсэн сургалтанд хамруулсны дараа ажлын байраар хангах аж. Визний зардлыг компаниас даах аж. Мөн Германд ажиллах сонирхолтой залуус “Сэрүүлэг” дээд сургуулийн 202 тоотод байрлах Герман хэлний ангид суралцаж, энэ ажлын байранд зуучлуулах боломжтой юм байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй