Өвдөлт өгч эхэлмэгц эмнэлэг явах хэрэггүй

2018-08-15 14:351min5
uwduh

Төрөх хугацаа  ойртох тусам улам хүчтэй базална. Өвдөлт эхэлмэгц эмнэлэг рүү ухасхийх хэрэггүй. Жаахан маамуу чинь тийм амархан гараад ирэхгүй. Төрөлтийн эхний шатаас сүүлийн шат хүртэл дунджаар 20-иод цагийг чи зүгээр л базалж өнгөрүүлэх болно.

Эхлээд хол зайтай, богино хугацаатай базлалт 6-12 цаг үргэлжилнэ. Дараа нь ойр зайтай, идэвхтэй базлалт нь ахиад 8 цаг хүртэл хугацаанд үргэлжилнэ. Тэгсний дараа л жинхэнэ төрөлт маань эхэлнэ дээ. Хэрвээ чи хүсвэл базлалт хоорондын зай 5 минут болтол гэртээ байсан ч болно.

Тэрнээс наана эмнэлэгт очвол чамайг “Болоогүй байна” гээд буцаагаад явуулчих магадлалтай. Эмч нар нь хайхрамжгүйдээ биш юм шүү, өөрт танил болсон орчиндоо байвал эмэгтэй хүн илүү тайван, стрессгүй байж чадна. Харин эмнэлэгт очвол тух алдаж, бусад төрөлт нь дөхсөн эмэгтэйчүүдийг харан стресстэж, байн байн эмчид үзүүлэх болгондоо сандрах болно. Үүний үр дүнд базалж, тэлж байх ёстой булчингууд чангаран хумигдаж, савны амсар олигтой нээгдэж өгөхгүй удсаар өнөөх “өвтгөдөг тариа”-г хийлгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрч магадгүй. Ингэвэл амар хялбар, байгалийн жамаараа өрнөх ёстой байсан төрөлтийг бүр хүндрүүлж орхино гэсэн үг.

Төрөх үеийн өвдөлтийг багасгаж болох аргуудын талаар мэддэг байх хэрэгтэй. Төрөлтийн үед биеэ суллах, тайван, итгэлтэй байх, амьсгалаа зохицуулж сурах хэрэгтэй. Базлалтын үед амьсгалаа зөв зохицуулж, өвдөлтийн үед өөрийнхөө амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг багасгаж чадна. Үүний тулд:

Биеэ суллах

Амьсгалаа зохицуулах

Биеэ аль болох өөртөө эвтэй байрлалд байлгах

Урдаа юм түшин сөгдөж суух

Урагш хойшоо хөдлөх

Нөхөр, ойр дотны хүнтэйгээ хамт байж, тэдэнтэй ярилцах нь өвдөлтийг хөнгөвчилнө.

5 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-08-15 15:39 at 15:39

    буруу ойлголт өгөөд байх юм.Дөхүүлж байж очно гэсээр байгаад гэртээ төрөөд асуудал үүсдэг хүн болгоны төрөлт харилцан адилгүй цаг хугацаанд явагддаг шүү дээ

    Хариулах

  • Зочин

    2018-08-15 16:21 at 16:21

    За ёстой худлаа. миний нуруу жаахан хөшөөд доошоо жаахан юм гарсан юм, цус лав биш. ус нь ч бас биш. ашгүй нэг ах маань юутай ч очоод үзүүлсэн нь дээр гээд очоод үзүүлсэн, эмч нь 3-н хуруу л нээгдсэн болоогүй байна, хаа ч байсын, юутай ч өрөөнд оруулъя гэсэн. тэгсэн би 30 минут болоогүй ус нь хагараад л шууд аймаар өвдөөд эхэлсэн. глизмаа ч тавиулж амжаагүй, яг баах гэж байгаа юм шиг өвдөөд, тэгээд эмчээ хоюулаа гялс глизмаа тавиулъя би баах гээд байна гээд байсан. тэгсэн тэр орон дээр гараад баагаатах гэсэн би орон дээр нь арайхийж гараад дүлээд л байсан тэгсэн баадаггүй, тэгээд л эх баригчийн хэлснээр дүлээд л би 30 минутыг дотор төрсөн. гэртээ байсан бол гэртээ төрөх байсийн байна лээ, эсвэл машинд ч юмуу. бодхоос аймаар.

    Хариулах

    • 1

      2018-08-15 16:51 at 16:51

      ЧИ ТИЙМ БААРАН ХҮҮХЭН ЮМ УУ, ХҮҮХДЭЭ ТӨРЖ БАЙХДАА БААДАГ СЭЖГИЙН ЮМ БЭ

      Хариулах

      • Zochin

        2018-08-16 01:07 at 01:07

        Uheh turuh 2 adilhan gedeg. Ene zoviuriig emegtei hun mederch tesej davj tuuldag. Hunees hun turuhud yutai ch zuirlehiin argagui ih huch zartsuuldag. Bazlaltiin hucheer huuhdiin turuulsen heseg dooshilohod davsag daragdaj shees uuruu garahaa bolij hundreh medremj ugch utgun garah tohioldol ih baidag. getel ehees tursun chi baaran huuhen zavaan gej yaj helj bichij zurhelj bainaa.CHI UURUU BURUU HURITSAJ ERHTENEE BAASTAI HUTGAJ YWAA DAA.

        Хариулах

  • emch

    2018-08-15 19:04 at 19:04

    ene zuvulguug hen uguud bainaa. setguulchid mini buruu yum niigemd tugeej baij heregt orovdoo

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй