ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Л.Халтарыг Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар томилоод байна. Тэрбээр Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэд даргаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдлоо.

Л.Халтарын төгссөн сургууль, ажилласан байдал: 

1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер
1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал

1983-1985 онд УБТЗ-ын ачигч
1990-1992 онд УБТЗ-ын техникумд инженер багшаар ажилласан
1992-1993 УБТЗ-ын Ачиж буулгах ангийн орлогч дарга
1993-2006 УБТЗ-ын Олон улсын тээвэр жуулчлалын төвийн захирал,
2006-2015 УБТЗ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2015-2017 онд УБТЗ-ын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2017 оноос УБТЗ-ын орлогч дарга

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.