Замын-Үүд рүү суудлын автомашинаар явж байсан хоёр иргэн үерт урсаж амиа алджээ

Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлага 04:40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги,  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд зэрэг нийт  36 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерт автсан 20 гаруй айл өрх, нэг автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн үер буух үеэр хоёр хүн урссан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг автомашин, нэг завьтайгаар  150 км зам туулан очиж,  Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Э (37 настай, эмэгтэй), Н (50 настай, эмэгтэй) нарын  цогцсыг голын уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.