Талийгаач хүүгийн үхэлд “Хурд групп” буруугүй

“Барилга дээрээс төмөр унаж, хүн амиа алджээ” гэх муу мэдээ хоёр хүн явж байгаад хоорондоо мөргөлджээ гэдэг шиг нийгэмд энгийн үзэгдэл болсон нь харамсалтай. Барилгын ослууд ойр ойрхон гарах болсон гол шалтгаан нь захиалагч компаниуд гэхээсээ илүүтэй туслан гүйцэтгэгч компаниудын  хариуцлагагүй байдал гэдэгтэй олон хүн санал нийлдэг.

Өнөөдөр  барилгын гүйцэтгэгч компаниуд 17 настай хүү амиа алдсан осолд уучлалт гуйж эмгэнэл илэрхийллээ. Тодруулбал энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч оюутан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр барилгын гүйцэтгэгч компаниуд талийгаачийн ар гэр болон “Хурд групп”-ээс уучлалт хүсч мэдээлэл хийлээ.

Хүннү хорооллын “Хурд групп”-ын барилгын хашаанд гарсан ч уг хэрэг тус групптэй холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн ажил олгогч байгуулагынхаа нэр хүндийг сэвтээсэн хэрэгт харамсаж, болсон явдалд Барилгын гүйцэтгэгч компанийн захирал Х.Доржготов албан ёсоор уучилт хүслээ.

Тус компанийн захирал н.Батхишиг “Талийгаач хүү өөр хүний ажил хийж яваад амь насаа алдаагүй. Өөрийн хариуцсан ажил болох  аж ахуйн хашааны бараа, материалыг эмхэлж, цэгцлэх ажлаа гүйцэтгэж яваад осолдсон. Хүү анх таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орсон учраас 17 настайг нь манай компанийн хүний нөөцийнхөн анзаараагүй юм билээ. Шүүх, цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой зүйл ярих боломжгүй байна” гэлээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.