Байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байна. Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажиллалаа. Одоогоор зүтгүүрийн 1 секц, 4 вагоныг замаас холдуулаад байна. Үлдсэн зүтгүүрийн 1 секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк оролцож байгаа юм.  Мөн өнгөрсөн шөнийн 03:00 цагт ирсэн Оросын сэргээн босголтын галт тэрэг ирээд байна. Замаа өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөн нээхээр төлөвлөж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн