Талийгаачийг санаатайгаар бүлэглэн зодож, харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэв

Энэ сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны хэлтэсийн дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурсны улмаас нэгийхээ амь насанд нь хүрсэн ноцтой хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй ч олон нийтийн дунд хохирогчийг хутгалсан гэх мэдээлэл цацагдсан юм. Гэтэл талийгчийг хүний ёсноос гажууд харгис хэрцгий үйлдлээр бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн талаар найз нь твиттер хуудастаа нийтэлсэн байна.

Талийгчийн найз “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал “…ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.

Талийгчийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” хэмээн бичжээ.

14 thoughts on “Талийгаачийг санаатайгаар бүлэглэн зодож, харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэв

  1. Zahiral 2018-08-13 12:06 at 12:06

    uzej harsan yum shig l bichih yum daa ene humuusesvel ter haraad zogsoj bsan humuus ni yarj ugsun yum bolov uu

    Хариулах
  2. Нэргүй 2018-08-13 12:59 at 12:59

    хогийн тендэрээсл болсон доо, мөнгөний шунал хүнийг хүн биш болгож бгаа даа, яасан ч муухай бузар шингэсэн хүмүүс вэ, салгаад авч болдоггүй юумуу, арай ч дээ, ажлын местээ алдчих гээд бгаа юум байх даа, бүгд тамд очвол таарна, 4-н хөөрхөн үр нь өсөж том болноо

    Хариулах
  3. Нэргүй 2018-08-13 13:01 at 13:01

    алуурчингууд төрийн яаман дотор байсан гэж үү, жигшиж бна

    Хариулах
  4. Нэргүй 2018-08-13 13:03 at 13:03

    нам гэхээр л ийм цэвдэг сэтгэлтэнгүүд байдаг юм бна, үнэхээр хэлэх үг алга, үр хүүхдийг нь монголоос зайлуул, том болоод бас хэн нэгнийг алсан алуурчин болно

    Хариулах
  5. Нэргүй 2018-08-13 13:04 at 13:04

    эцэг эх ах дүүсийг нь гарга, жигшиж бна

    Хариулах
  6. Нэргүй 2018-08-13 13:05 at 13:05

    алуурчин махбал дэлхийгээс зайл

    Хариулах
  7. Нэргүй 2018-08-13 13:06 at 13:06

    ийм хүнээр дарга хийлгэж байсан нам, сайд нар ард түмэндээ үгээ хэл

    Хариулах
  8. Нэргүй 2018-08-13 13:07 at 13:07

    булай булай

    Хариулах
  9. Нэргүй 2018-08-13 13:08 at 13:08

    нийгэмд үдгэр дуурайл үзүүлэх хүмүүс нь ийм алуурчин бна гэхээр амьд явах баталгаа алга, ямар нийгэм бэ

    Хариулах
  10. Зочин 2018-08-13 15:32 at 15:32

    ЭНЭ АЖЛЫН БАЙРАНД АРХИДДАГ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ? БҮХ ГАЗАР ЯМАРЧ ХАРАА ХЯНАЛТ БАЙХГҮЙ БОЛСОН. ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ, ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ЭД ХИЙЖ БҮТЭЭХ НАСАНДАА БУСДЫН НАРТ АМЬ НАСАА АЛДАЖ, АР ГЭР ХЭДЭН НЯЛХ ҮРСЭЭ ӨНЧРҮҮЛСЭН ХАЙРАН САЙХАН ЗАЛУУ. АЛБАН ТУШААЛДАА ЭРДСЭН АДГИЙН АРХЧИДААС БОЛЖ БҮХЭЛ БҮТЭН АЙЛЫН ГЭРИЙН АМЬДРАЛЫГ ИНГЭЖ Ч ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЭХ Ч ГЭЖ ДЭЭ. ҮНЭНДЭЭ ХАРАМСАЖ БАЙНА. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ,

    Хариулах
  11. Нэргүй 2018-08-13 19:00 at 19:00

    Архидаж бсн 5 бузар нөхрүүд АН ын харьяа дуракууд шдэ. Энэ алуурчин нь женкогийн баруун гар. Хамаг но гайг нь хамгаалж мөнгө авч явдаг харгис хулгайч насаараа шоронд тарчилж амьдар!!!

    Хариулах
  12. Irgen 2018-08-13 19:40 at 19:40

    MANAN -giin darga udirdlaguud moraligui humuusee umuursnii gai garch irj bn.
    Shudraga yos Mongol Ulsad aldagdaj bn.
    Mongol Hun Mongol Ulsiin bayalag. Hairan hunii ami.

    Хариулах
  13. иргэн 2018-08-14 08:06 at 08:06

    60 тэрбумаар наймаалцдаг арилждаг эрх мэдлийн төлөөх хэнээ нь бүр дээрэм тонуул алаан хядаандаа хүрэх шив дээ. Эвлүүлэг хэмээн нуудаг байсан бол төрийнхөө яамандл цагаандаа гарч дээ хөөрхий. Төрийн минь ордонд хаанахын чөтгөр шулам шүгэлчихэв дээ. бид ч хувьгүй улс юм аа

    Хариулах
  14. flowere 2018-08-17 11:44 at 11:44

    Arai l ymaa bid Ymar hvmvvseer tor ulsaa udirduulaad bnaa ar geriinhend ni emgenel ilerhiili

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн