Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Энэ хэргийн учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд нь мэдээд байгаа юм биш үү?! – updown.mn

Энэ хэргийн учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд нь мэдээд байгаа юм биш үү?!

ЗТХЯ-ны Газрын дарга нар яамныхаа байранд архи ууж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насыг хохироосон хэрэг энэ сарын 9-ний үдэш гарсан. Хэргийн талаар маргааш нь ЦЕГ-ын ХМТ -ийн ажилтан “…Хэргийн шалтгааныг албан тушаалын маргаан байсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна.

Хувийн таарамжгүй харилцаатай байсныг илрүүлсэн” гэж мэдээлсэн. Бас ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ч зарим мэдээллийн хэрэгслээр “…Өчигдөр би 18:00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр Газрын дарга дээр дахиад хоёр Газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм.

Тэгээд л ийм золгүй хэрэг болж. Би 19:00 цагт фитнесст ороод 21:00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд надад 22:00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, учир явдлын талаар хэлсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Тэд архи ууж байгаад 21:00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм.

Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн юм. Үнэхээр ч, Ж.Бат-Эрдэнэ сайдын хэлснээр ЗТХЯ-ны нөлөө бүхий дөрвөн дарга архи уусан байна. Б.Махбал, Г нар дээр нэмэгдээд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, мөн Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд нар байжээ.

Тэдэнд ЗТХЯ-ны харьяа нэгэн агентлагийн удирдах албан тушаалтан хотын төвд байх татваргүй барааны дэлгүүр /duty free/-ээc архи авчирч өгсөн байна. Ингээд хоёр цаг гаруй ууж, ярилцаж суусны дараа Б.Махбал, Г хоёр муудалцаж, яамны үүдэнд гарч зодолдсон аж. М, Г хоёрын муудалцсан шалтгаан албан тушаалын маргаан биш гэж ЦЕГ-ын мэдээлсэн нь үнэн бололтой.

Газрын дарга нар нийлж архи уухын өмнө Ж.Бат-Эрдэнэ сайд Г-г өрөөндөө дууджээ. Яваад ороход нь айраг аягалж өгөөд “Чи ажлаа өг” гэсэн байна. Г ч тухайн үед сайдынхаа өөдөөс үг хэлэлгүй, “За” гэчхээд гарсан байна. Харин Г-г сайдын өрөөнөөс гарсны дараа Б.Махбал, Б.Артур, Д.Доржханд нар хамт сууж архи уусан нь тэр аж. Эх сурвалжийн мэдээллээр Б.Махбал нь Г-г “…Ажлаа өг” гэж ятгасан бололтой юм.

Харин талийгаач Г ямар ч шалтгаангүйгээр. ажлаа өгөхгүй гээд Хэрвээ ингээд байгаа бол надад ч бас ярих юм бий шүү” гэсэн байна. Ингээд Б.Махбал, Г хоёр маргалдаж, сүүлдээ зодоон цохиондоо тулжээ. Болсон явдал энэ. Гэхдээ Г-гийн ажлыг авах гэсэн дарамт нэлээд удаан үргэлжилж байгааг яамныхан мэдэцгээж байгаа юм билээ. Учир нь Ж.Бат-Эрдэнэ сайдаар томилогдож ирснийхээ дараа хэд хэдэн Газрын даргыг сольсон.

Г-гийн амь насыг хохироосон Б.Махбалыг авчрахдаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ж.Гантөмөрийг халсан. Гэтэл Ж.Гантөмөрийг халсан нь хууль бус, ажилд нь буцаан томилох ёстой гэсэн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл гаргасан байгаа юм. Харин Ж.Бат-Эрдэнэ сайдын хууль бус тушаал гарган барин авчирсан Б.Махбал гэж хэн бэ гэдэг анхаарал татна.

Б. Махбалын хувьд ЗТХЯ -ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ирэхийнхээ өмнө УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Д.Сумъяабазар чөлөөлж, Ж.Бат-Эрдэнэ авсан. Эндээс энэ нөхөр ЗТХЯ-нд уригдаж ирсэн болох нь харагдаад байгаа юм. Б.Махбалыг урих шалтгаан ч Ж.Бат-Эрдэнэд байхыг үгүйсгэхгүй.

Учир нь Ж.Бат-Эрдэнийг 2007-2012 онд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхад Б.Махбал Зам, тээврийн бодлогын газрын дарга байсан гэсэн мэдээлэл бий. Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээр Б.Махбалыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай бас холбоод байгаа. Б.Махбал нь улс төрийн чиг хандлагын хувьд МоАХ угшилтай гэнэ.

Бас Х.Баттулгыг 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд байхад хамт ажиллаж байсан болж таараад байгаа юм. Энэ мэтчилэнгийн том холбоо сүлбээ Б.Махбалд байна. Тэр ч үүнийгээ мэддэг бололтой юм. Б.Махбал яамандаа бол “арслан заан” шиг л амьтан хүн айлгаж явдаг нэгэн гэх мэдээллийг ЗТХЯ-ныхан яриад байгаа. Агсам тавьж, атаман зан гаргадаг гэж байгаа.

Б.Махбалын ийм зангийн талаарх гомдлыг яамныхан нь Ж.Бат-Эрдэнэ сайдад удаа дараа тавьж байсан гэх мэдээлэл бас байна. Товчхондоо, Б.Махбал бол Ж.Бат-Эрдэнэ сайдын ЗТХЯ-нд урьж шахам авчирсан маш итгэлтэй нөхөр болж таарч байгаа юм. Харин талийгаач Г-г Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хүн гэх ганц л мэдээлэл байна.

Энэ бүгдээс харахул тэр орой Б.Махбал талийгаач Г-гийн ажлыг өгүүлэхээр ятгасан гэх яриа үнэний ортой байж ч мэднэ. Үүнээс гадна, хэрэг гарсны маргааш өглөө Ж.Бат-Эрдэнэ сайд талийгаач Г-гийнд очсон байгаа юм. Сайдын хувьд очиж эмгэнэл илэрхийлжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн сайдад юунаас болж, яагаад ийм харамсалтай явдал болсон бэ гэдгийг мэдэж байгаагаа хэлсэн байна.

Ер нь бол хүний амь хөнөөтөл уурлаж бухимдана гэдэг тодорхойлоход хэцүү юм. Гэхдээ ийм дээрээ тултал бухимдаж, шахалт үзүүлэх шалтгаан энэ явдлын цаана байгаа нь ойлгомжтой гэж учир мэдэх хүмүүс яриад байгаа. Тэр нь юу байсан бэ. Талийгаач Г бол ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга байсан. Тэгэхээр но-той, ноцтой бүх л мэдээлэл энэ хүний гараар дамждаг, эсвэл энэ хүний гараас гардаг байсан гэсэн үг.

Хэвлэлээр бол талийгаач Г-г Төмөр замын хэргийн сэжүүрээс бариад авсан гэж бичиж байна. Гэхдээ энэ баталгаатай мэдээлэл биш. Эцэст нь энэ бүхэн ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлыг нь авах гэснээс үүдэлтэй юм биш үү. Үүний учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд мэдээд байгаа юм биш үү гэсэн асуулт тавигдах нь тодорхой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” 

Б.Дамдин-Очир

 

6 thoughts on “Энэ хэргийн учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд нь мэдээд байгаа юм биш үү?!

  1. ганаа 2018-08-13 08:53 at 08:53

    ажил, албан тушаал ямар амь биш, заяа биш, юундаа үхэн хатан зууралдаад байсан юм бол доо

    Хариулах
  2. Нэргүй 2018-08-13 10:51 at 10:51

    Ж.Бат-Эрдэнэ сайд бас асуудалтай юм бишүү шалгах хэрэгтэй талийгаач руу хүмүүсээ турхирсануу шал

    га шалга

    Хариулах
  3. оо 2018-08-13 10:51 at 10:51

    Ж.Бат-Эрдэнэ сайд бас асуудалтай юм бишүү шалгах хэрэгтэй талийгаач руу хүмүүсээ турхирсануу шал

    га шалга

    Хариулах
  4. Иргэн 2018-08-13 11:51 at 11:51

    Ойлгож ядах юмгүй. Бат-Эрдэнэ бол төмөр замын хэргийг замхруулах даалгавартай хүн. Хэрэг энэ хүрээнд л болсон байна.

    Хариулах
  5. zochin 2018-08-13 12:40 at 12:40

    Bat erdene Battulgiin hun ym bna Battulga tumur zamiinhaa ymiig nuun daragduulah gej l tomilson bilj taarlaa tegeed humuusiin hoorond yas hayj hunii ami hohirchloodoo ug taliigaach ih nog meddeg ilruuleh gej bsan uchraas l ter

    Хариулах
  6. zocin 2018-08-13 21:28 at 21:28

    Manan heveeree baigaa .Mahbal baterdened hamaagyi,jenkogiin holbooton.caana ni Mand Dambiin hishgee geed olon hynd garuud reketci gyyd bii.tedniig Numdorj c uaj c cadahgyi tenderiig reketlej avc huuliin baiguulaga zaaj zaavarlaj suudag gRuud shyy.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн