ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас 4 дэх жилдээ зохион байгуулж буй Цэргийн наадам 2018 оны 7 дугаар сарын 28-аас 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд дэлхийн 7 оронд нэгэн зэрэг явагдаж байна. Цэргийн мөрдөстэй хүн бүрийн хуран чуулдаг газар болоод буй энэ наадамд 33 орны 5000 гаруй цэргийн алба хаагчид цэргийн 28 төрлөөр оролцож байна.

Уг наадамд Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийг төлөөлөн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, ахлах ахлагч А.Бямбатөгс, Соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин ахлах ахлагч Д.Бат-Орших нар цэрэг эх орны сэдэвт болон, оросын ард түмний сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлүүдээс үзэгч олонд толилуулсаар байна.

2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр наадмыг зохион байгуулагчид наадамд оролцож буй цэргийн уран бүтээлчдийн бүтээлээс шилдэгийн шилдэгийг нь шалгаруулсан бөгөөд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин ахлах ахлагч Д.Бат-Орших “Легандарный севастопль” дуугаар оролцон Гран Фри шагналыг нь хүртлээ.

Түүнд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өргөмжөл гардуулан баяр хүргэж 8 дугаар сарын 11-ний ѳдөр Москва хотноо болох “Цэргийн наадам-2018” тэмцээний хаалтын ёслолын арга хэмжээн дээр дуулах урилгыг мөн гардуулсан юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн