Шинэ Зеландын шүүх шүршүүрт орж буй эмэгтэйчүүдийн бичлэгийг хийж, интернэтэд байршуулдаг байсан эрэгтэйд 14 жилийн ял оноосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Ял сонсоод буй эрэгтэй Хавки Бэйд үйл ажиллагаагаа явуулдаг зочид буудлын эзэн бөгөөд тэрбээр буудлынхаа угаалгын өрөөнд нууц камерууд байршуулж, бичлэг хийдэг байжээ. Үйлчлүүлэгчдээ мэдэгдэхүйн тулд гарын саван, шампунийн хайрцаг дотор камер байршуулсан аж. Дээрх бичлэгээ тэрбээр насанд хүргэгчдийн сайтад нийтэлдэг байсныг тогтоосон бөгөөд цагдаагийнхан өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг баривчилсан юм.

2017 оны арванхоёрдугаар сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл нийт 219 нууц бичлэг хийжээ. “Угаалгын өрөөнд нууц камер байршуулсан гэдгийг огт мэдээгүй” хэмээн хохирогчид ярьжээ. Эдгээр эмэгтэйчүүдийн 34-ийнх нь нууц бичлэг цахим ертөнцөд тархсан гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн