ХЭРГИЙН ГАЗАР: ЗТХЯ-ны газрын даргын АМЬ НАСЫГ хөнөөжээ

Өчигдөр буюу 8-р сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарчээ.Биднийг хэргийн газарт очих үед цагдаагийн бие бүрэлдэхүүн тус яамны байрыг хамгаалалтад аваад байсан ба шинжээч нар ажиллаж байсан юм.Урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон гэх ба хохирогч нь 40 орчим насны иргэн гэх мэдээлэл байна.Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан ажээ.Тодруулбал, хохирогч нь тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.Түүнчлэн дээрх албан тушаалтнууд нь хэрэг гардаг орой ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж улмаар хоорондоо маргаан үүсгэсний улмаас нэгнээ хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Эх сурвалж: zox.mn

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.