Өмнөд Солонгост BMW машинууд гэнэт шатах болжээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний улс төрчид галын эрсдэлтэй BMW машинуудыг хөдөлгөөнд оролцохыг түр хугацаанд хориглохыг эрх баригчдаас шаардаж, тэдний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хангалтгүй байна гэж шүүмжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ он гарсаар нийт 34 машин шатжээ. Хэрэг явдалтай холбоотойгоор BMW компанийн Өмнөд Солонгос дахь төлөөлөгч иргэдээс уучлал гуйж, гал гарах болсон шалтгааныг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн засгийн газар галын шалтгааныг шалгахаар болсон юм.  Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт хоёр тусдаа зам дээр хоёр BMW автомашин галд автаж шатсан байна. Тэдгээрийн нэг нь болох BMW 730Ld загварын машин Сөүлээс өмнө зүгт 300 км зайтай Сачён дахь Намхэ хурдны зам дээр явж байхад нь хөдөлгүүрээс гал гарч шатсан гэнэ. Нөгөө нэг нь болох 320d загварын машин мөн нийслэлээс өмнө зүгт Гёнги мужийн Уйван дахь хурдны зам дээр шатсан байна.

346dec__mw_fire_1_x974 Өмнөд Солонгост BMW машинууд гэнэт шатах болжээ

download-5 Өмнөд Солонгост BMW машинууд гэнэт шатах болжээ

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.