МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

Яг нэг жилийн өмнө монголчууд БСШУ-ны яамны газрын дарга Б.Насанбаяр хэмээх эмэгтэйг тойрон өрнөсөн дуулиан шуугианы хамт Христийн шашны МҮҮН-ний урсгалтай муугүй танилцаад авсан. Харин энэхүү нийтлэлд МҮҮН-ий шашинаас ч дутахааргүй анхаарал татах, зорилгоо монгол хүүхдийг дэмжиж туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн тодорхойлсон гадны ТББ-ын тухай. Монгол хүүхдүүдээр хууль бусаар бизнес хийж байгаа, МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюулын тухай хөндөж байна.

  Ширээн дээр дэлгэсэн энэ цааснуудад мянга мянган монгол хүүхдийн фото зураг, хувийн нууц мэдээлэл шивэгджээ. Хүснэгт татан жагсаасан энэ баримт бүхэлдээ хүүхдүүдийн бүртгэл. Улаанбаатар хотын … дүүргийн … хороонд амьдардаг. Эцэг эх нь ажилтай, ажилгүй, архи уудаг, амьдралын боломж бололцоо тааруу … өөрөө … сургуулийн … ангид суралцдаг. Нас … биеийн өндөр … утасны дугаар …

Баргийн хүн мэдэх боломжгүй хувийн нууц мэдээллийн ард “Яг одоо түүнд хувцас хэрэгтэй байна. Хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд тусламж хэрэгтэй” гэсэн мөрүүд англи, солонгос хэлээр бичигдсэн байх аж. Энэ бол БНСУ-д бүртгэлтэй “Гүүд Нэйборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар “” ТББ. Энэ байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн баримтууд.

 “Сайн хөрш сайхан дэлхийг бүтээнэ” гэсэн Библи судраас иш татсан уриатай энэ төсөл Монголд 2005 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд анх 355 хүүхэд хамрагдсан төслийн хүрээ нэмэгдсээр 2016 онд 9000-д хүрчээ. Хөтөлбөр нэртэй энэ арга хэмжээнд хамрагдсан энэ хүүхдүүд голдуу эмзэг бүлгийнхэн. Хэнд, яагаад, ямар баримтаа өгч байгаагаа мэдэхгүй насанд хүрээгүй энэ хүүхдүүдээс “Гүүд Нэйборс Монгол” ТББ-ынхан амьжиргааны түвшин, ар гэрийнхнийх нь тухай мэдээллийг авч, ийн баримт болгон нэгтгээд, хүүхдүүдийн бяцхан гараар бичсэн тусламж хүссэн захидлын хамт Солонгос болон бусад улс руу “Монголын хүүхдүүдэд тусламж өгөхийг хүсэлт”-ийн хамт илгээдэг юм байна.

Тусламж ирсэний дараа хүүхдүүд хавартаа ганц витамин, зундаа бага сага хичээлийн хэрэгсэл, өвөл ганц нэг дулаан хувцастай золгодог аж. Бяцхан үрсийн хиргүй сэтгэлээс гарсан ээж нь ажилгүй, аав нь архичин гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл, улс орны нүүр царайг харуулж байж орж ирсэн энэ тусламж маягын юмсыг аваад хүүхдүүд мөн л “Сайн байна уу, танд баярлалаа, би таны тусламжийг хүлээж аваад их баяртай байна” гэсэн мөрүүдийг гараараа бичиж, захидал болгон илгээдэг байна. Фото зураг бүхий анкетад бүртгэгдсэн хүүхэд бүрт “Гүүд Нэйборс Монгол” ТББ  хувийн дугаар олгожээ.

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдсан энэ хүүхдүүдэд Солонгос дахь “Гүүд Нэйборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагын төв оффисоос хүүхэд бүрт сар бүр дунджаар 55 ам.доллар ирдэг бол зөвхөн Солонгосоос жилд ойролцоогоор дөрвөн сая доллар босдог аж. Үүний 1.6 сая нь Монгол дахь төлөөлөгчийн газар орж ирдэг талаар эх сурвалж мэдээлж байна. Үлдсэн нь энэ байгууллагын үйл ажиллагааны зардал, ашиг болж үлддэг бололтой юм. Монгол хүүхдүүд тус байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр болдог бол тэдний мөнгийг бэлтгэх гол обьект нь гэр хороолол болж өгдөг юм байна.

Нийгмийн шилжилттэй зэрэгцэн гадны олон байгууллага Монгол Улсад хүүхэд, гэр бүл, хүний эрх болон өндөр настан, залуучуудыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон. Тэдний дунд зорилго, үйл ажиллагаа нь зөв нэгэн байхад нийгмийн эмзэг бүлгийнхний асуудлыг мөнгө олох гарц болгон ашигладаг нь ч байх юм. Анхаарал сонирхол татаж байгаа “Гүүд Нэйборс Монгол” ТББ ингэхэд Монгол Улсад 2005 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Харин Солонгос дахь “Гүүд Нэйборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагыг 1991 онд Солонгос дахь Дэлхийн зөн байгууллагад ажиллаж байсан ажилчид байгуулсан мэдээлэл байна. Гүүд Нэйборс болон “Дэлхийн зөн” хоёул яг одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. “Дэлхийн зөн” албан ёсоор шашны  байгууллага гэсэн статусаа авсан бол “Гүүд Нейборс Монгол” ТББ-ын хэлбэрээр ажилладаг юм байна. Гэхдээ Солонгосын хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд “Гүүд Нэйборс”-ыг “Энэ бол шашны байгууллага” гэж тодотгодог аж. Өнөөдөр Гачуурт, Өлзийт хороолол, Баянзүрх, Сэлбэ, Тахилт зэрэг нийслэлээс алслагдсан гэр хороололд “Гүүд Нэйборс Монгол” ТББ идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа.

Монголд үйл ажиллагаа явуулдаг нийтлэлийн эхэнд дурдагдсан МҮҮН-ий урсгал болон бусад шашны гаралтай сүм, асрамж халамжийн газрын таних тэмдэг андашгүй. Тэд иргэдийг хоолоор, ходоодоор нь татаж, тархи угаалтаа явуулж байгаа. Хувь хүний мэдээлэл, баримт факт, сэтгэл заслын үед олж авсан хувь хүний нууц, нүгэл наминчлалаас олдсон мэдээлэл зэрэг нь итгэгч, дагагчдаа барьж тогтоох, хянах гол арга нь болдог гэдэг нь нийтэд ил болсон. Өнөөдрийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өсвөр насныхны хувийн нууц мэдээлэл нь ирээдүйд тэдэнд ямархан хэмжээний хор уршиг дагуулахыг хэн ч таашгүй.

Буддын шашны 600 сүмтэй Монголд Христын шашны 6000 сүм бий. Үүнээс гадна шашны зөвшөөрөлгүй ч шашинтай төстэй үйл ажиллагаа явуулдаг газрууд мөн “Гүүд Нэйборс Монгол” ТББ шиг хүүхдээр бизнес хийж байгаа газрууд олон бий. Хэдхээн жилийн дараа монголчууд бид “Шашны номлогчдыг анх ирэхэд Африкчууд бид газартайгаа, харин тэд Библитэйгээ л байлаа. Тэд бидэнд хэрхэн нүдээ аниад залбирахыг л зааж өгсөн. Тэгээд биднийг дараа нь нүдээ нээхэд тэд газартай, харин бид Библитэй л үлдсэн байлаа” хэмээн хэлсэн Кенийн Ерөнхийлөгчийн үгийг давтан хэлээд сууж байх юм биш биз. Үүнээс өмнө бид өгсөн болгоныг буянд тооцон сарвайхаасаа өмнө аль зүгээс ямар өнгийн юм хийсэн ирж байгааг харчихдаг болохсон.

muun МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

muun1 МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

muun4 МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

muun3-1 МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

muun5 МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

silhouettes-of-children-300x199 МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

 

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

99 сэтгэгдэлтэй

  1. Ene baliar gazruudiig Mongoloos zailuulaach. Meddeg,zuwshuurul ugdug humuus ni bugd hudaldagdsan ni ilt. Mongold olon turiin bus, olon sum hiid hereggui. Yah argagui gandan, erdenezuu gh met tsuuhun gazruud bhad l hangaltta.

    Хариулах
    • Яаж толгой нь эргэхээрээ ийм мэдээлэл тавьдаг байнаа, түүхий л байна даа. Ийм шугамаар л хүүхдүүд хүртэх ёстой материаллаг хангамж, халамжийг авч байна. Амьдрал ямар байна гэж бодож байна? Хүүхдүүдийн хувьд бүр ч хэцүү. Монголчууд өөрсдөө хийж чадахгүй байгааг хийж байна.

      Хариулах
  2. Манай хүүхэд БГД-ын 40 -р сургуульд сурдаг. Энэ Гүүд Нейборс байгууллагаас ирж сургалт хийж сертификат хүүхэд бүрт өгсөн байсан. Бас манай орцн ыүүдэнд эдний логотой сайн хөрш гэсэн тэмдэг пайз хадаастай байна. Ийм гаж юмнуудыг Монголын газар нутгаас хөөж, үр хүүхдийнхээ оюун тархийг хамгаалмаар байна. Хулль хяналт, төр засаг байна уу?

    Хариулах
  3. Ene baliar gazruudiig Mongoloos zailuulaach. Meddeg,zuwshuurul ugdug humuus ni bugd hudaldagdsan ni ilt. Mongold olon turiin bus, olon sum hiid hereggui. Yah argagui gandan, erdenezuu gh met tsuuhun gazruud bhad l hangaltta.

    Хариулах
  4. энэ зүгээр л нэг зах нь байх шүү. Зөвхөн хүүхэд гэлтгүй айл айлын хаалга тогшоод явдаг япон охидууд голдуу ажилладаг Ёховагийн гэрчүүд гэж нэг шашны гаж урсгал байна. Монголын гэсэн бүхнийг чөтгөрийн юм гэж итгүүлээд ямар ч баяр ёслол тэмдэглэхийг зөвшөөрдөггүй . Зөвхөн тэдний шашны баяр л жинхэнэ баяр . Удахгүй дэлхий сүйрэх тул ах дүү үр хүүхдээ манай эзний авралд багтаавал аврагдана гэнээ

    Хариулах
    • Harin tiimee manai ajiliin 1 huuhen ene ehova giin sumd yavdag tsagaan sar shine hil naadam gesen bayaruudiig temdegledeggui yum. Huu ni 12 dugaar angi tugsuhud burhand uilchluulne geed surguulid oruulaagui geed bodohoor yaj humuusiig iim boltol ni senhruuldeg yum boloo gej uneheer gaihdag yum

      Хариулах
  5. Ийм байгууллагуудыг үйл ажиллагааг нь зогсоож хаахыг шаардаж байна. нөгөө мэргэжлийн хяналт өөр олон хянадаг шалгадаг газдууд гадаадын байгууллага гэдэг нүдээр бус “Монгол хүүхэд бидний ирээдүй” гэдэг нүдээр харж үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. Хүүхдийн нэрээ гадныхны мөнгө угаадаг байгууллагуудыг одоо болиулмаар юм

    Хариулах
  6. ер нь бол ганц энэ байгууллага гэлтгүй Дэлхийн Зөн хүртэл үнэндээ хамаг мэдээлэл нь байдаг дээрээс нь мөнгө ирсэн тохиолдолд тэгээл тэр хүүхдийн гэр бүлийнхэн, амьдрач буй газар бүгдийнх нь зургийг аваал захиатай хамт илгээдэг. Тэгэхээр бас л ижил төстэй – бэлэнчлэх сэтгэлгээтэй зүгээр юманд нугасгүй Монголчуудыг хуураад аюулд ороход дэндүү амархан даанч энэ тал дээр хэнч анхаарал тавьдаггүй. Нэмээд хэлэхэд нөгөө алдарт Солонгос киноны асуудал хөгшин залуу хүүхэдгүй үзнэ – энэ бол бас маш том аюул

    Хариулах
  7. Bi iim huntei taarch bsan. Christ shutlegtei ariun gegeen gej oilguuldag ch tsaanaa namaig ashiglaj, namaig yaduu onchin uhaani yum yarij busdaas mongo awdag bsn. Bur mini hoolond joom byasaani hor hurtel hiideg bsan. Oor yumnuud bgaa bgaa, sanahaas ch dur gutaj bn.

    Хариулах
  8. unoodor manaid neg khuuhen irlee. manai ger bul-n herhen amidarch baigaag nudeer uzeed burtgel hutlood 2 khuuhded mini mungo ugoh ugohguig shiidne gene. Ugohgui talaas ni hiij baigaa sudalgaa ni todorhoi…Zuragt hurgogch ugaalg-n mashintai PCtei gej bicheed garna biz dee.Undsen huulind yaj yalgaj mungo ugohgui baih tuhai zaasan yum buu med… Manai horoonoos neg hun irehdee neg udaa ene khalhuud iim teneg gej heleed yavj Odoo tur zasag ingeed baihaar bid ter solongostoi ni hurtel uulzaj hamag baidagaa delgeh boloh-n baina doo…

    Хариулах
  9. яг хэрэгтэй тус хүргэхгүй нэрийг нь бариад их хэмжээний өмнгө босгоод түүнийгээ өөрсдөө аваад хэдэн хуучин хувцас үзэг балханаар хүүхдүүдийг хуурдаг

    Хариулах
    • Хэрэгтэй тус гэж өсгөх ёстой юу. Бэлэнчлээд сурцан. Одоо бүр тусалж байгаа сэтгэл рүү ус цацаж байгаа шиг голоод байна уу чи

      Хариулах
  10. Наад компаныхаа нэрийг ядаж зөв биччихээд солироооч. Цэрэн шиг худлаа баахан солонгос компаны лого цуглуулчихаад хэдэн жил судаллаа гэж сенсацилж дараа нь замхарч тэнэгтсэнтэй адилхан юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол, эрүүл ахуйн чиглэлээр 10 жил гаруй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн буянтай улс. Тусламж авдаг өчнөөн мянган хүүхдүүд түүний эцэг эхэд дэм болсоор ирсэн. Юмны учрыг нь эхлээд олчоод дараа нь бичиж бай. Сэтгүүлч хүний ёс зүй гэж баймаар юм. Бичих юм олддоггүйнмуу хаашаан

    Хариулах
  11. Худлаа юмаар улам үзэн ядалтыг бичих – тэр гомо энэ тэр чинь бүүр аюултай болцон хүүхэд залуусыг хордуулаад байгаа юм бишүүү

    Хариулах
  12. Худлаа юмаар улам үзэн ядалтыг бичих – тэр гомо энэ тэр чинь бүүр аюултай болцон хүүхэд залуусыг хордуулаад байгаа юм бишүүү

    Хариулах
  13. яг Сэрэлт кино шиг юм болж байхшивдээ, Монголын төр, нийгэм хүүхдийн төлөө юу хийж байгаа гэж? Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллагуудын эсрэг ярьж байхаар харин ч дэмжих хэрэгтэй. Монголчууд аливаа юмыг буруу талаас харж хүлээж аваад байхаар яаж хөгжих вэ дээ. Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас. Эхлээд өөрсдийгөө хувь хүн бүр нэг харчаасай. Энэ сэтгүүлч ч бас

    Хариулах
  14. Олон олон хүүхдүүд өлсөж мбн өвлийн хүйтэнээр даарч бээрч амьдарч байхад хэн тусалчихсан болоод ийм тэнэг балайр заваан юм бичээд байгаан бэ? бусаддаа, жаахан бяцхан дүү нартаа туслая гэсэн сэтгэлийг ойлгохгүй тэнэг юмНууд. Ухамсар дорой юмнууд юмдаа. Энийг бичсэн хүн чи нэг өвлийн хүйтэнд гуйлга гуйгаад сууж байсан хүүхэдэд туслаж үзсэн болоод ийм юм яриад байгаамуу??? Энэ сэтгэгдэлээ үлдээж байгаа нөхдүүд битгий нэг хүний эрх ашгийн сонирхлоор бичсэн юмыг уншаад хамхуул шиг хийс. Энэ бол та нарын яридаг Монголчууд бидний сул тал..

    Хариулах
    • Humuusee yaasan ih tuilshirna we? Ene baiguullaguud chn etseg ehiinh n zuwshuurloor ner us, zurag hurgii n awdag. Etseg ehiinh n zuwshuurloor gadaad humuusru yawuuldag. Ogthon ch huuli zurchsun uildel bish bn shuude. Unuudur tur n 20000 tugrugiig huuhduudde ugj chadahgui bhd huuhduuded n uwliin huitend umsuh huwtsas, hicheeliin shine jild n tsunh dewtriig beldej ugj bn shuude. Bas l etseg ehiin zuwshuurloor, nen yaduu gsn todotgoltoi ailiudad. Magadgui ta buhen ter humuusiin amidralaar amidraagui, uursdiin chn huuhed ideh hoolgui honoj uzeegui bolohoor tuilshirch bga bh. Bitgii zuwhun huwia hichee!! Ene baiguullaguudas todorhoi zardal garna shuu de. Ajiltnuudiin zardal, tureesiin mungu, tatwar, niigmiin daatgal, ter huwtsas hunar ugloo gdbga terend chn hurtel gaaliin tatwar, benzin shatahuun gd. Todorhoi hemjeend ulsad bas nemertei l bga shdee

      Хариулах
  15. хүний зовлонгоор бизнес хийж байгаа олон жишээ бий. Ялангуяа энэ шашны асуудал манайх шиг жижиг оронд аюулын харанга дэлдээд байна. Гайгүй боловсролтой өнөө маргаашаа өөрсдөө аргалах хэмжээний хүмүүс мэдээж ийм янз бүрийн шашны хойоос хөөцөлдөөд шашны сурталд толгой нь эргээд байхааргүй. Хамгимйн гол нь нийгэмл ядуурал хүчтэй байгаагаас эмзэг ядуу айл өрх, тэдний хүүхдүүд энэ гаж шашны урсгалуудын боол зомби болж өсөж үржиж байна. Ард түмэн ядуу , хүчгүй сул дорой байх нь хэдхэн хүнд ашигтай. ялангуяа шашин нэрээр улс орнуудад үүрээ зассан хууль бус байгууллагуудад ашигтай. Тэд эмзэг бүлгийн арчаагүй байдлыг ашиглаж аманд нь үмх мах хийгээд өөрсдөөр нь мөнгө босгож хөлжиж байна.

    Хариулах
    • Одоо шашинтай тэмцээд юу ч олж долоохгүй. Төр засагтай ч тэр. Ард олноороо нэгдэж хоршоолсон хамтын үйлдвэр , ХАА-г хөгжүүлж өөрсдийн чадлаар боссон цагт л энэ бүхэн эрүүлжинэ гэдгийг ойлго. Энд бүүр нэг хийх юм аа олж ядсан учраа олохгүй байгаа гэмээр хүмүүс л шүүмж хоосон эсэргүйцэл, хий бухимдалаа илчлэн суух мэт. Өөрсдийгөө болон үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэн өөрсдөө бусдад палгүй харин тус дэм болоод зөв амьдарч явахад бүх зүйл сайхан болно.

      Хариулах
  16. Бид өөрсдөө ядарсан хүмүүстээ туслаж чадахгүй, мөнгөө ууж идэж байхад чинь энэ хэдэн гадаадын тусламжийн байгууллагууд л туслаж дэмждий шдээ. Ганц энэ байгууллага ч биш Улаан загалмай, Дэлхийн зөн, Норвегийн тусламж гэх мэт бүх бхйгуулагууудын ард хүмүүсийн тусламж хандив,тэр үзэн ядаад байгаа Библийн ишлэлүүд чинь байдын шд. Бүгдийг нь гарга. Тэгээд жинхэнэ дотоодын дайн, үймээн самуун, ядуурал газар авахыг хармаар бгаамуу

    Хариулах
  17. Undesrheg uzel gej tseejee deldej uls niigrmd yu ch hiihgui hudlaa helj, hulgai hiisen iim niigemd harin ch sain zuil hiij yavaa shdee. Tuvdud avaachij lam bolgoj zarj bgaa TOM lam naraa meddeggui l bhdaa. Tiishee surahaar yavsan huuhduudees asuugaarai

    Хариулах
  18. Medeej sergiileh l heregtei bh. Gehdee ene muuhai har sanaa,uzen yadaltaasaa bolj bid balarah bh daa. Ene uzen yadaad muulaad bgaa humuus dund aygui bol ene dagaagiin baiguulaguudiin tuslamjaar surch, edelj hereglesen uchnuun humuus bgaa daa 🙂

    Хариулах
  19. Ижил хүйстэн, идсэн уусан гээд л яриад ирэхээр энэ мэт хөлсний бичээчид гараад ирдийн. Тэгээд л нөгөө хэдэн юм хийж байгаа хүмүүсээголчилж эхлэнэ дээ

    Хариулах
  20. Er ni bol Delkhiin Zun bolon ene uzen yadad bgaa Sain khurshiinkhun chin l odoo khuukhed bagachuudiin sain saikhnii tuluu unekheer zoruilalt gargan ajilladag sh dee. ed nar l unendee tedgeer burtgeltei burtgelgui khuukhduudiig surguulid surgaj, khuwtsas, em awch ugch khunseer, ger ornoor khangaj ugch bn. Surguuli dotuur bair emnelegt tokhijilt khiij ugch bn, Khumuusiig surgaj bn. Edgeer abiguullaguud yawaad ugchwul ch olon ger bul khuukhduudiin amidral burkheg bollno doo. Darga nar maani khaikhrakhgui bkhad edgeer saikhan setgeltei khumuus l bidend tusalj naana tsaana bolj yawj bn shuu. Ted l bidniig sonsoj bn. Tuslakhiig khicheej bn daa.

    Хариулах
  21. Yun MUUNtei kharitsuulakh we.Muun chin estoi gaj. ha ha. edgeer baiguullaguudiig MUUNees ayaultai gej bichsen ene khun unenasuudaltai yum oigodoggui khun bn khuurkhii duu, Khajuud bwal sain kheleed oilguulakhsan daa kkkk

    Хариулах
  22. Эдгээр байгууллагыг үзэн ядах шалтгаан бидэнд байхгүй ээ олон монгол хүмүүс ажиллаж бусаддаа дэм болон хөгжлийн асуудалд туслан ажиллаж байгаа. Монголчууд бид хичнээн сайхан сэтгэлтэй тусч ард түмэн байлаа гээд ядууралд өртсөн өртөх магадлалтай өрх хүүхдүүдийг бүгдэд нь туслаж чадахгүй байна. Тэгээд ч хэн ч хаанаас ч олон улсын байгууллагын талаар олоод уншчих боломжтой үед бүдүүлгээр ингэж бичих нь утгагүй

    Хариулах
  23. Үүнийг нэг эмэгтэй байнга бичдэг юм шүү дээ. Хавар болохоор яг ингэж бичдэг юм билээ. Тэр хүн өөрөө энэ байгууллагад ажиллаж байсан юм билээ. Тэгээд хөөгдсөн байна. 3 шатны шүүхээр заргалдаад энэ үлгэр дууссан байна шүү. Монголчууд аа. Иймэрхүү хавар болохоор юм нь хөдөлдөг хүмүүсийг дагаж өөрсдийгөө битгий доош нь хий. Энэ мэдээллийг ямар тэнэг хүн тавьсан юм болоо. Шууд л хүүхдийн хувийн нууцыг дэлгээд эхэлсэн байна. Энэ чинь хуультай шүү дээ тэнэгүүд минь. Нэг байгууллагыг муулах гээд хүүхдийн эрхийг зөрччихвөө хөөрхий тэнэг

    Хариулах
    • Сайн уу . Энэ ажилтан нь бичсэн байна шүү.хүн гүтгэх хуультай шүү дээ. Үнэхээр ийм байгууллага байгаа бол хөөж гаргах хэрэгтэй

      Хариулах
    • Сайн уу . Энэ ажилтан нь бичсэн байна даа. . Ёстой аймар байгууллага вэ. . хүн гүтгэх хуультай шүү дээ. Үнэхээр ийм байгууллага байгаа бол хөөж гаргах хэрэгтэй

      Хариулах
      • Энэ байгуулага тусалдаг учир тэр хүүхдүүд сургуульд сурдаг юм. эцэг эх нь ажилгүй% орлогогүй айлын хүүхдүүд энэ ЕБС-ийнбагш нарын энэ их мөнгөний дарамтыг хэрхэн дийлэх билээ…Очоод газар дээр нь эмзэг бүлгийнхны амьдралыг үзээд хараад ,дотор нь ороод амьдарсны дараа ингэж бичээч…Тэр хүүхдүүд сурах эрхтэй, хэн хичээлийн хэрэгсэл, форм, бусад зардлыг өгөх юм.
        Бүгд л дор дороо хар амиа бодон амьдарч байж, бусдыг гэсэн Бурханы хайрын сэтгэл тээн ажиллаж байгаа гадныхыг ялгах салгах чадваргүй байж олон юм бүү бич…

        Хариулах
      • Chi harin ene setguulch ym bishu? Ajiltan n bichsen bn ch gh shg hahaha. Bichsen ym chn humuusd arai l buruugaar setgegdel turuuleed bn shuu! Archaagui ym daa. Herwee chi chaddiin bol ene baiguullaguudiin umnuus naad huurhii huuhduuded tusal l daa. Yaj gdgiig chn l harmaar bn. Aygui bol huuhduudiin neriig barij ar ger hamaatan sadanguud chn bayjij blgui!!!

        Хариулах
    • Яг л тэгэж уншигдаж байна. Хэлээд байгаа удирдлагын зардлаас нь цалинжчихаад, шаралхаад байдаг гажиг гарууд байдаг юм. Тэдний л нэг байна

      Хариулах
  24. Үнэхээр монгол улс эзэнтэй юу. Хэдэн халтар мөнгөний төлөө улсаа худалдсан энэ хэдэн ажилтангууд нь ч гэсэн таарч дээ. Иым л юмнууд өмхий солонгосыг дагаж давхиж бхйгаа хөөж гарга

    Хариулах
  25. Би африкийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгмөөр санагдав. Тэгтэл тэнд таних хүн үгүй. Бас надад туслах гэсэн нэгэн хар арьст залууд шууд итгээд бэлгээ өгөх нь хайран санагдав. Тиймдээ ч би африкийн хүүхдүүдэд бэлэг өгөхдөө нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг сонгож баримтжуулж байж өгмөөр санагдан тухайн хар арьст залууд хэлэхэд надад зураг регистерийн дугаарыг нь өгөв… Харин би тухайн зүйлийг няталж итгэл төрөн бэлгээ өгсөн бөлгөө.
    ажил ингэж л явагддаг.
    Монголчууд бэлэгний морины шүдийг бүү үз гэдэг шиг өөрсдөө чадахгүй байж битгий ингэж сенсаацалж бай л даа!
    Ямар муухай харагдаж байна вэ?

    Хариулах
  26.  Энэ байгууллага чинь монгол улсад үйл ажиллагаагаа явуулах зѳвшѳѳрѳлтэй албан ёсны хараа хяналт дор байж, үйл ажиллагааныхаа тайланг ѳгдѳг газар. Энэ нийтлэл шиг юмыг бичсэн нѳхѳр юмны ул үндсийг олж байж бичээ. Гэхдээ энэ хүүхдүүдийн зураг, болон тэднийг бүртгэсэн бүртгэлүүд бүгд манай засгийн хяналтад байдаг юмштэй.

    Хариулах
  27. Гадаадын байгууллагын ажилтан

    Энэ сэтгүүлч захиалгаар эсвэл ашиг сонирхлын зорилгоор бичсэн байх. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаа ийм байдлаар л явагддаг. Тусламж хэрэгцээтэй байгаа хүний мэдээллийг туслах боломжтой хүмүүст нь хүргэж зуучлан олон хүүхэд гэр бүлийн амьдралд сайн сайхан өөрчлөлт хийж байгаа энэ хэдэн гадны байгууллагууд байхгү болчуул гудамжинд хичнэээ хүүхэд гарч, хичнээн хүүхэд сургуулиас завсардахыг мэдэж байна уу. Төр засаг нь байтугай эцэг эх нь хооллож тэжээж чадахгүй байгаа хүүхдүүд Монголд хэдэн зуугаараа байна. Ноцтой баримт гаргаж чадахгүй бол битгий ийм ховын чанартай арчаагүй юм хийжээ.

    Хариулах
  28. Хэдхээн жилийн дараа монголчууд бид “Шашны номлогчдыг анх ирэхэд Африкчууд бид газартайгаа, харин тэд Библитэйгээ л байлаа. Тэд бидэнд хэрхэн нүдээ аниад залбирахыг л зааж өгсөн. Тэгээд биднийг дараа нь нүдээ нээхэд тэд газартай, харин бид Библитэй л үлдсэн байлаа” хэмээн хэлсэн Кени Улсын Ерөнхийлөгч асан Жомо Кеняаттагийн үгийг давтан хэлээд сууж байх юм биш биз.

    Хариулах
  29. Манайхан юманд жоохон ул суурьтай хандаасай гэж хүсмээр байна. Би яг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын Байгууллагуудыг сайн мэддэг хүний хувьд тайлбар хийхийг хүслээ. Эдгээр олон улсын байгууллагууд хүнд туслаж, хүүхдийн эрх зөрчигдөж буй газарт тэдний эрхийг хангах, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, өрхийн амжиргааг сайжруулахыг тулд орон нутагт маш их зүйлсийг хийж байна.

    Манай төр засгийн хийж чадахгүй байгаа яг тэр эмзэг бүлгийн өрх айлд хүрч ажиллаж байна. Эдгээр байгууллагууд санхүүжилтээ олохдоо монгол оронд амьдарч байгаа хүүхдүүд тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн эмзэг бүлэгт туслах хүсэл эрмэлзлэлтэй олон орны хүмүүсийн 5$, 10$ уудыг нийлүүлээд төсвөө бүрдүүлж байгаад л үйл ажиллагаагаа явуулж байдаг.

    Монголчууд бид өөрсдийнхөө төлөө, тэр гэр хороололд идэх хоол, өмсөх хувцасгүй, гуйлага гуйгаад явж байгаа хүүхдүүдийн төлөө та юм хийж чадахгүй байгаа бол битгий эдгээр байгууллагуудыг шүүмжлээрэй !!!

    Хариулах
  30. Нийтлэл дээрээ хамгийн гол сэдвээ онцлохоо мартсан юм шиг байна. Гарчиг дээрээ аюултай гэж хүмүүсийн анхаарлыг татаж байгаа ч нийтлэлдээ дурьдаж байгаа зүйлийнхээ бодитой, илэрсэн аюулыг тодорхой гаргаж ирээгүй байна. Яг ямар аюул байгаад байна, үүнээс болж хэн хохирсон болон яаж хохирч болох талаар ч үндэслэлтэй зүйл нэг ч алга. Энэ сэтгүүлч, нийтлэлч нар хөөрхийлөлтэй еэ! Эдгээр байгууллагууд чинь л монголчуудын өөрсдөө хийх ёстой боловч хийж чадахгүй байгаа бүхнийг өмнөөс минь хийж байна. Ингэж баримтжуулж, зургийг нь авч нотолгоожуулж байж хангамж нь тухайн хүүхэддээ очно.

    Хариулах
  31. төр засаг л хянаж, зохицуулахгүй л бол ийм үзэгдлүүд байнга газар авах болно. Тэгэхээр эхлээд төрийн тогтолцоогоо л зөв болгохгүй бол дан дангаар нь чичлээд тэмцээд ямар ч үр дүн байхгүй юм

    Хариулах
  32. Эргүү сэтгүүлчид

    Сэтгүүлч юм бол баримт нотолгоотой юм оруулаач сэтгүүлчийн нэр хүндийг гутаасан юм оруулах юм тийм л санаа зовоод аюул гээд байгаан бол чимээгүйн аюулынхаа ул мөрөөр гээд энэ байгууллага дээрээ баримт нэг хоёр гээд цувралаар нийтлэхийг хүсье

    Хариулах
  33. МОНГОЛЫН ТӨР МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ӨӨРИЙН ХАМГААЛАЛТАНДАА АВААЧЭЭ, ЭЗЭН ЧИНГИСИЙН ҮР САД ГЭЭД БАЙСАН ҮНЭН ЧАНАРТАА ХӨСӨР ХАЯГДААД БАЙНА. ГАДНЫХНЫ БИЗНЕСИЙН ХӨЗӨР БОЛЖ ДУУСЛАА. ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭЭ ЭЛДВИЙН ЮМНУУДАД НАЙДААД ОРХИСОН МОНГОЛ ТӨРИЙН ӨНӨӨ ҮЕИЙНХЭНД ХЭЗЭЭ ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

    Хариулах
  34. Энэ бичсэн зүйлтэй санаа огт нийлэхгүй байна. Нэг нэгэндээ тусалж дэмжсэн үйл ажиллагааг албаар буруутган хэт туйлширсан санаагаар зориуд бичсэн гэж харагдахаар байна. Харин ч хүүхдүүдэд өөрсдийнх нь сурах эрх, амьдралын үнэ цэнийг нь багаас нь ойлгуулж, ирээдүйн амьдралд зөв сайн ёс суртахуун, зан чанарыг зааж өгдөг байгууллага гэж хардаг. тэгж ч ажилладаг байгууллага гэж боддог шүү.

    Хариулах
  35. Heleed yabaad olj ireed Mongol huuhduuded tuslaad baigaa yumiig yaah yum tegeed iim yum bichij baigaa durak tegeed yu hused baigaa yu boldoo tur zasag ni 20 mingaa hurtel uguj chadahgui baihad gadnii baiguulguud ingej tuslaj demjij baigaad bayarlah heregtei yum bishuu bid tegej chadahguibaigaa shuu de iim balai yum bitgii bichij bai chadaj baigaa yumand bitgii horsoldoo novshoo

    Хариулах
  36. Гүүд нэйборсыхон ажилчдаараа бичүүлэхээ болих хэрэгтэй. Иргэд угаасаа дургүйцэж байгаа. Хүүхэд бүрт 2000-3000 доллар өгөх хэрэгтэй .

    Хариулах
  37. ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР ХЭРХЭН ХУУЛИЙ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ГАЗАР ВЭ????
    ХАМААТАН САДАН,НУТАГ УСААРАА СҮЛБЭЛДСЭН ГАЗАР БОЛЖЭЭ…

    Хариулах
  38. Манай оронд хүмүүнлэгийн байгууллага орж ирсэнд үзэн ядаад байгаа юм уу. Тэгвэл нэг зүйл хэлэхэд дэлхий дээрх бүх хүмүүнлэгийн байгууллагуудын суурь христэч хүмүүсийн хүмүүсийг энэрэх зүрх сэтгэлээс гарч тэдний өргөл хандиваар бий болсон байдаг юм. та бүхэн уурлаж бухимдахын оронд судлаад үз. Дэлхий дээр өнөөдөр ниймгийн хамгааллын бодлого сайтай улсууд бүгд христэч соёлтой улсууд байдаг. Тэгвэл тэгтлээ үзэн ядаад байгаа библид чинь өнчин өрөөсөн ядуу бэлэвсэн хүмүүст хамгийн түрүүнд туслаж дэмжихийг сахисан байдаг юм. Эндээс бүх зүйл эхлэсэн энэ тийм буруу зүйл үү.

    Хариулах
  39. “Гүүд Нэйборс Монгол” ТББ-ынхан амьжиргааны түвшин, ар гэрийнхнийх нь тухай мэдээллийг авч, ийн баримт болгон нэгтгээд, хүүхдүүдийн бяцхан гараар бичсэн тусламж хүссэн захидлын хамт Солонгос болон бусад улс руу “Монголын хүүхдүүдэд тусламж өгөхийг хүсэлт”-ийн хамт илгээдэг юм байна.

    Хариулах
  40. АН-ын дарга С.Эрдэнэ, БГД-ын засаг дарга УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа гэх мэт нь энэ мэт хууль бус төрийн бус байгууллагуудыг хаацайлахаа болих хэрэгтэй. хэдэн халтар мөнгө авах нь хэнд хэрэгтэй юм бол доо

    Хариулах
  41. Энэ том сүмын байр Шашны нь ард биеэ үнэлэлт насанд хүрээгүй хүүхдыг садарт татдаг самуун явдал байдаг юм шиг Саяхан 2 өвгөн сүмд очижнялх ногоо зулгаая гэж яриад инээлдээд байсан Энэ естой балиар юмаа Газар аваад байгаа энэ Христ шашныг нэг шалгаачээ

    Хариулах
  42. Тусламж ирсэний дараа хүүхдүүд хавартаа ганц витамин, зундаа бага сага хичээлийн хэрэгсэл, өвөл ганц нэг дулаан хувцастай золгодог аж. Бяцхан үрсийн хиргүй сэтгэлээс гарсан ээж нь ажилгүй, аав нь архичин гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл, улс орны нүүр царайг харуулж байж орж ирсэн энэ тусламж маягын юмсыг аваад хүүхдүүд мөн л “Сайн байна уу, танд баярлалаа, би таны тусламжийг хүлээж аваад их баяртай байна” гэсэн мөрүүдийг гараараа бичиж, захидал болгон илгээдэг байна. Фото зураг бүхий анкетад бүртгэгдсэн хүүхэд бүрт “Гүүд Нэйборс Монгол” ТББ хувийн дугаар олгожээ.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.