62 настай Жосеф Жамес Паппас гэгч эхийнхээ өшөөг 20 жилийн дараа авчээ. Тэр  АНУ-ын 41 дүгээр ерөнхийлөгч Жорж Уо́кер  Буш буюу “Том” Бушийг эмчилж байсан зүрхний эмч Марк Хаускништийг эхийнхээ үхэлд буруутгадаг аж. Өнгөрсөн долдугаар сарын 20-нд  Хаускништ эмч ажилдаа унадаг дугуйгаараа Хьюстон хотын Методист эмнэлэг рүү явж байх замд Паппас өөдөөс нь хөндөлсөж зогсоод, түүнийг бууджээ. Замын уулзварын ойролцоо барилгын ажил өрнөж байсны тул буун дуу сонсогдоогүй гэнэ.

Цагдаагийн дарга Арт Ацеведогийн хэлснээр ““Эмч Хаускништ гэмт хэрэгтэн Паппасын эхэд өмнө нь хагалгаа хийж байсан боловч амжилтгүй болсон юм байна. Магадгүй үүнээс болж эмчид гомдож 20 жилийн туршид санасан өш хонзонгоо авсан бололтой. Тэр өөрийн төлөвлөгөөг маш нарийн тооцож боловсруулсан байсан” хэмээжээ.

Хьюстон хотын цагдаа нар гэмт хэрэгтэн Паппасыг баривчлахаар гэрт нь очсон боловч тэр байгаагүй аж. Харин гэрээс нь олон хүйтэн зэр зэвсэг олсон бөгөөд түүнийг амиа хорлохоор төлөвлөж байсныг тогтоосон байна. Тэрээр урьд нь  Харрис мужид туслах офицероор 30 гаруй жил ажиллаж байсан бөгөөд 2013 онд тэтгэвэртээ гарсан аж. Мөн өнгөрсөн жил олон буу эзэмших лицензээ авч байсан байна.Жосеф Жамес Паппасыг цагдаагийн ажилтнууд одоо болтол эрэн сурвалжилж байгаа аж.

 

 

 

байна

By updown

One thought on “Эхийнхээ өшөөг 20 жилийн дараа авчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн