Дэлхийн долоон тивийн ноён оргилд Монгол Улсын төрийн далбаагаа мандуулсан амжилтаараа гавьяат тамирчин Б.Гангаамаа “Seven summiteer” болсон юм. Тэрбээр  Пакистаны “К-2” ууланд хоёр дахь удаагаа авчирч оргилд нь хүрсэн анхны монгол хүн боллоо. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 14-ний өдөр далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт орших алуурчин хочит уулын оргилыг эзлэхээр эх орноосоо мордсон билээ.

Гавьяат уулчин өчигдөр К2 уулын гуравдугаар камп (далайн түвшнээс дээш 7400 м)-д хүрээд буй талаараа сансрын утсаар холбогдож мэдээлсэн юм. Тэгвэл өнөө өглөө ноён оргилд хүрсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

Б.Гангаамаа “Биеийн байдал сайн байна. Одоогоор гуравдугаар камп дээр 10 гаруй улсын уулчид ирээд байна. Тэд бүгд таатай цаг агаарыг хүлээж тэнгэр хангайдаа залбираад сууж байна” гэж өчигдөр мэдээлж байсан юм.

By updown

One thought on “МУГТ Б.Гангаамаа аймшигт К2 уулын оргилыг эзэлсэн анхны монгол хүн боллоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн