Малчид бэлчээр хайж ирсэн залуусын төмсгийг засч нэг нь амиа алджээ

Өвөрхангай аймгийн малчин залуус Дундговь аймгаас ирсэн хоёр малчин залуугийн төмсгийг засч, шийтгэсний улмаас нэг нь амиа алдсан гэх мэдээлэл байна. Дудговиос ирсэн малчид бэлчээр хайн нүүдэллэн ирэхдээ Өвөрхангайн малчдын малыг хулгайлаад авч явсныг мэдсэн нутгийн “сайн эрчүүд” малын хулгайчдыг ийн шийтгэсэн бололтой. Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Хэнтий аймагт ах дүүс рүү үл таних этгээд бензин цацаж, галдан шатаасны улмаас хүнд бэртэл авсан хэрэг гарсан нь олныг цочирдуулаад байгаа. Гэмт этгээд ах дүү хоёртой архи хамт архи уух үед үзэл санаа нийлээгүйн улмаас ах руу нь бензин цацахад дүү нь ахыгаа хамгаалж дээрээс нь даран унасан гэх мэдээлэл бий. Тэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дүү нь 60 хувийн түлэгдэл авч, ах нь 20 хувь түлэгдсэн юм.

Энэ мэт хүний санаанд багтамгүй зэрлэг балмад үйлдэл, гэмт хэргийн арга улам нарийсч, жигшүүрт хэргүүд шил шилээ даран гарч буй нь нийгэмд айдас төрүүлээд байна.

 

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.