Гэртээ тогооны өрөм хийе

Тогоотой сүүний дээгүүр тогтсон тослог хэсгийг манайхан тогооны өрөм гэцгээдэг. Ихэнх хүмүүсийн амтархан идэх дуртай энэ идээг хөдөөг зорьж эсвэл худалдааны төвөөс өндөр үнээр авах шаардлагагүй. Гэхдээ энэ нь таны сонголт юм. Тогооны өрмийг гэрийн нөхцөлд өөрсдөө бэлдэж хэрэглэвэл бүр ч илүү сайхан мэдрэмжийг авна гэдэгт итгэлтэй байна. Гол орц нь сүүнээс бүрдэх тогооны өрмийг гэртээ бэлдэх аргаас хуваалцъя.

Хийх арга 

Аль болох томхон саванд түүхийгээ сүүгээ хийнэ. Зөөлөн гал дээр хоёр цаг гаруй хэрээтэй  шанагаар утган авч нилээд өндрөөс зугуухан жигд гоожуулах ба сүүний бүрэлдэхүүн хэсгийн дотроос тосны бөмбөлгүүд хамгийн хөнгөн учир халаах явцад дээш хөөрч, самрахад хөөсрөн сүүний дээгүүр үелэн тогтож “өрөм” үүсгэнэ.

Өрмөн бүрхүүл ойролцоогоор 30 мин орчим хугацаанд бий болдог. Хөөрүүлсэн сүү аажмаар хөрч, хөөс нь замхран өрөм бэхжиж эхлэх үед гол төлөв үдшийн цагаар, зөөлөн галаар дахин халааж дөнгөж дөвийлгөөд орхино. Дөвийлгөх нь өрмийг биежүүлж, зузааруулах, цөцгий суулгах зорилготой юм. Өрөм загсаахдаа галыг ширүүдүүлж хэт халаавал сүү дэврэн өрмөн бүрхүүл хагарч, цаашид зузаарахад нь муу нөлөө үзүүлнэ. Түүнчлэн сүүний халаалт, загсаалтыг дутуу хийвэл өрөм нимгэн, сарамгар болно.  Ингээд тогоонд загсаасан өрөмтэй сүүг гаргаж сэрүүн газар 12-24 цаг байлгаад тогоотой өрмийг захлаж дундуур нь болгоомжтой нугалан цөцгийтэй талаар нь хавсраад тавиур дээр тавьж эгшээдэг. Үүнийг өрөм байлгах гэнэ.

Хонины өрөм нь нимгэн, цөцгий багатай мөртлөө амттай байдаг бол үхрийн өрөм нь зузаан цөцгий ихтэй байх ба сарлагийн өрөм нь их тослогтой, зузаан их амттай байдаг.

20150428_2058181-e1430539449208-1022x1024-1430539602 Гэртээ тогооны өрөм хийе

 

2 Гэртээ тогооны өрөм хийе

20170311_180221-768x432 Гэртээ тогооны өрөм хийе

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.