АН-ын дотоод сонгуулийн ялагчид хэн бэ?

Өнөөдөр 12:00 цагт АН-ын удирдлага хэвлэлийн хурал хийж, дотоод сонгуулийн үр дүнгээ танилцуулах юм байна. Дотоод сонгуулийн талаар намын дарга С.Эрдэнэ “Шинэчлэлийн хоёр дахь давалгаа явж байна. Өмнө нь цөөхөн гишүүний оролцоотойгоор асуудлыг шийддэг байсан бол одоо бүх гишүүдийн оролцоотойгоор сонголтоо хийлээ. Ардчилсан нам бодлогын нам, институци болж өөрчлөгдөж байна. Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олгархи хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа” хэмээн дүгнэсэн талаар хэвлэлүүд дурджээ.

Тус намын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга, гишүүнийг сонгох санал хураалт өчигдөр 10.00 цагаас эхэлж, 22.00 цагт өндөрлөсөн. Санал хураалтын ирц 20.00 цагийн байдлаар 70 гаруй хувьтай байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Гэвч дотоод сонгуулийн санал хураах цаг дуусахын өмнө буюу 20:00 цагаас хойш намын гишүүд олноороо санал хураалтын байранд ирж, оочер дугаар үүсгэн, бяцхан эмх замбараагүй байдал ч үүсгээд авсан талаар намын гишүүд нь мэдээлж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн