Автобусны 50 буудлыг ингэж шинэчилнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жэй Си Дэко Монголиа” компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон.

Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17 сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногоон нуурын буудал, Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх / Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн буудал, Нарны зам Энхтайваны гүүрний хойд тал зэрэг байршлуудад саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, чиглэлийн маршрут бүхий орчин үеийн шийдэлтэй автобусны буудал баригдана.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналт, Газрын алба, Онцгой байдлын хэлтсүүд хамтран дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

2 thoughts on “Автобусны 50 буудлыг ингэж шинэчилнэ

  1. зочин 2018-07-20 09:09 at 09:09

    Автабусны буудлаа шинэчлэн байрлуулахдаа Монголын нөхцөлд буюу замаасаа хойш нь байрлуулаачээ. Учир нь автабус удаавтар хүлээхэд ялангуяа цас, бороо орсон үед олон хүмүүс замтай маш ойрхон шүргүүлэх магадлал их байна, Зарим нь автобусны буудлынхаа араар зогсон хүлээж байна. НЗАА-ныхан үүнийгээ амьдрал дээр ачаалалтай үед зурагжуулан үзэж хийгээч. Түүнээс гадаад захиралтай компаний үгээр гадаадад ийм л байдаг гэмээргүй байна.

    Хариулах
  2. б 2018-07-20 10:00 at 10:00

    Юун сүртэй юм байнаа.Та нар болиоч мөнгө гаах бас нэг арга нь хэтэрхий юм монголынхоо нохцөлд тохируулж хийгээч Баас шээсний үүр бэлдээд.

    Хариулах

б-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн