Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өнөө  (2018.07.19) өглөө 08.00 цагийн үед Приус маркийн автомашин онхолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ. Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Машины жолооч хурд хэтрүүлэхдээ бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас ийм харамсалтай хэрэг болжээ. Ослыг харсан гэрчийн хэлснээр  “Машины дугуй нь буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэжээ. Осол гарсан газар  Замын цагдаагийн алба  үзлэг шинжилгээ хийж байна. Иймд орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой зорчихыг албаны хүмүүс анхаарууллаа.

By updown

5 thoughts on “Нэг гэр бүлийн хоёр хүү амиа алдлаа”
  1. Жолооч нараа ганцаараа явж байгаа үедээ яах чинь хамаа алга, хажуудаа хүн авч явж байгаа үедээ бусдын өмнө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлаж, хурдаа тохируулж техникийн бүрэн байдлаа хангаж яваачээ. Хайран хүүхдүүд харамсалтай байна, адгийн муу тэнэг жолооч нар ямар хаширдаггүй юм бэ.

  2. Naad unaj yavaa Prius chin hariugui machin shuu dee, huuhduud avch yavaa uedee bolgoomjtoi yavaachee, yasan hashirdaggui zovlontoi humuus be

  3. Жолооч нар нээрээ үнэн хэцүү байнаа,Зүгээр л урсгалаараа явчихвал уг нь түгжрэхгүй л явмаар байхийн.Хажуугаар хэд хэдээрээ уралдаж байгаа вм шиг л дайрахийн .

  4. Алсын замд байтугай баянхошууны замд урсгал сөрж хурд хэтрүүлэн хийрхэж явдаг оркууд үй түм. Мөрөөрөө үхэхгүй бусдад гай таригчид олон байна. Замын камержуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иргэдийн мэдээллийн мөрөөр ЗЦГ шуурхай арга хэмжээ авч байх хэрэгтэй юм шиг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн