Өмнөд Солонгост хөдөлмөрийн зах зээл хямарч, сүүлийн жилүүдэд байгаагүй цөөн тооны ажлын байрыг шинээр зарлажээ. Тус улсын Сангийн яамнаас энэ онд 320 мянган ажлын байрыг нэмэгдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан. Гэвч өчигдөр 180 мянган ажлын байрыг шинээр бий болгохоо мэдэгдлээ. Энэ нь Ерөнхийлөгч Мун Жэ Иний ажлын байрыг нэмэгдүүлэх амлалттай зөрчилдөж байгаа тул улмаар рейтинг нь 50 хувиар унаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Сангийн сайд нь мэдээлэхдээ хэдийгээр ажлын байрны хүрэлцээ багассан ч ядуу, дунд орлоготой иргэд болон өндөр настнуудын орлогын нэмэгдүүлэхээ онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, ахмад настнуудыг ажил олох, нийгмийн халамжид хамрагдах нөхцөлийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах гэнэ.

Энэ онд Өмнөд Солонгосын ажилгүйдлийн түвшин 3,6 хувьтай байна. Ажилгүйдэл Өмнөд Солонгосын 15-29 насны иргэдийн дунд өндөр буюу нэг сая хүн байгаа нь анхаарал татах болжээ.  Тус улсын Засгийн газар хөдөлмөрийн доод хэмжээг нэмэгдүүлснээс үүдэн ажил олгогчид цагийн ажилчид эсвэл гадаадын иргэдийг ажиллуулах сонирхол нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Өмнөд Солонгос цагийн ажлын хөлсийг долоон ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн байна. Мөн ажлын цагийг долоо хоногт 68 байсныг 52 цаг болгож бууруулах хууль энэ оны долдугаар сараас хэрэгжиж эхэлжээ.

By updown

4 thoughts on “БНСУ-д ажлын байрны тоо буурч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлжээ”
  1. Нас заагаад байх юм уул нь дундаж насныхан илүү тэсвэр тэвчээртэй ажилдаг биз дээ 39-45 нас бол ид ажил хийдэг нас шүү дээ. Манайх үнэхээр хангалттай цалин өгч чаддаггүй юм тэнд очиж ажилмаар л байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн