Хоёр иргэнийг гөрөөстэй андуурч буудсан этгээдүүдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 8-ны өдрийн 23.30 цагийн үед  мотоцикльтой гол гаталж явсан иргэд рүү гал нээн шархадуулснаар нэг нь амиа алдаж, нөгөө нь хэвлийн тус газартаа хүнд шархадсан юм.

Хэргийг үйлдсэн сэжигтэн 47 настай О, 37 настай С нар нь байцаалт өгөхдөө “Гөрөөс агнахаар явж байсан. Гол гаталж гарч ирсэн мотоцикльтой иргэдийг гөрөөстэй андуурч гал нээсэн” гэж мэдүүлсэн байдаг.  Тэднийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар бүлгийн 10-ын 1-д зааснаар бусдын амь насанд халдсан хэрэгт буруутгахаас гадна хориотой ан хийх гэж оролдсон, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан эсэхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

 

By updown

21 thoughts on “Мотоцикльтой иргэдийг гөрөөстэй андуурч буудсан этгээдүүдийг шалгаж байна”
  1. Хн, сонин юм. Манай суманд 57-той авгайг нэлээд хэдэн хүмүүс андуурч эргүүлсэн тохиолдол байсан л юм. Гоёлоос нь болсон гэж ярилцдаг. 2-нь хотын оюутан. Солонгост бол сууж байгаад салсан эхнэрээ хагалгаанд орчихсоных нь дараа танилгүй эргүүлдэг л гэсэн. Мэдэхгүй. Манай айлын Даржаа гуайг хүрэн гунж нь шөргөөгөөд л шар жингэр нь явуулахгүй хормой доогуур нь гүйж оронгоо алдан бас нэг хоёрын зэрэг ямаа гараас нь юм идэх гэсэн байртай дагадаг л байсан. Хүмүүс жиг жуг гэлцэн “Даржаа малаа сайн сургасан байна” гэж дооглодог л байсан. Харин гөрөөсийг хүнтэй тэр дундаа мотоцикльтой хүнтэй андуурсан гэхээр нэг л ухаан санаанд багтахгүй юм даа. Хэргийн кэйсийг бодит нөхцөл дээр туршиж үзэх хэрэгтэй. Үнэхээр адил харагдаж байнауу, гүй юү.

  2. Гол гатлаад гарч байгаа мотоциклтэй хүнийг гөрөөс гэж их л хол андуурчдээ, санаатай л байхдаа, 2 хүн хоёул андуурахдаа яадгийм… Арай хэтэрч байндаа

  3. 23’30Гэдэг чинь харанхуй гэрэлээ асаачихсан явах үе,бас тэгээд мотоциклын дуу сонсогдоно шүү оройн сэрүүн агаарт

    1. ЭНХЖАРГАЛ ГУАЙ ТА НЭРЭЭ БҮТЭН БИЧЭЭЧ ЭЭ. 60 ТЭРБУМЫГ ЯАЖ АРГАЛСАНАА ЯРИАЧ ЭЭ

  4. архины дэмиирлээр танхайрч санаатайгаар аллага уйлджээ,бэгзсурэн гээд цэрэнпунцагын ахтай адилхан аллага уйлджээ

  5. архины дэмиирлээр танхайрч санаатайгаар аллага уйлджээ,бэгзсурэн гээд цэрэнпунцагын ахтай адилхан аллага уйлджээ

  6. Харанхуйд мотоциклийн гэрэл харагдана. Өдөрийн цагаар бол гөрөөс мотоцикл хоёроо ямарч хүн ялгамаар юм.

  7. Sanaatai allaga bna.Motoriin duu, gerel gegee , 2 hunii duu cimee geed yaj ch bodson guruustei anduurah u desgui.Odoo hudlaa ulger zohioj bna. Alaad usand ursgachih sonirholtoi baijdee.

  8. 23.30 гэхээр чинь харанхуй болчихсон баймаар. Мотоциклтэй бол гэрлээ асааж явна даа. Духан дээрээ гэрэлтэй гөрөөснүүд явж л дээ.

  9. Энэ санаатай аллага байна. Эсвэл хар тамхи хэрэглэсэн нөхдүүд байсан байх.

  10. Osh khonzontoi baisan khymyys otoj baigaad sanaataigaar buudaj khorooson baikh.Tegeed anduurchikhlaa gej gyriij baigaa jm.Ene ylgert khen ch itgekhgyi.Esvel zakhialgat allaga.Ene khoeroos oor garts baikhgyi gej bodoj baina.Anduurlaa,anduurlaa gekhed urdaa gants chiidentei buga jvg baina gej ju baikhav dee.Khari garigiin mutantad orson chiidentei amitan l bish bol.

  11. and jvaa nertei arhidan sogtuurdagiin gai ….tasaraad sega toglood unaa biz…odoo hun bolgon an göröö hiin gedeg ,emegtei bolgon miss bolno gedeg sonin erin ueuu höö

  12. naadah chin sanaatai allaga gej uzej bna. haranhuid mototsikliin gerel tusna gegeeteid hun amitan hoyor n yalgagdahgui bsan gej uu. murdun baitsaagch n nadaas iluu medej bgaa bailgui dee

  13. ХАРАНХУЙД ГЭРЛЭЭ УНТРААГААД МОТОЦИКЛИЙН ДУУ ГАРГАХГҮЙ ГОЛ ГАТАЛДАГ ГЭНЭ ДЭЭ.

  14. Мотоцикл нь цахилгаан мотортой инфра улаан туяаны гэрэлтэй байж гэмээр.Харин хужаа мотоцикл тийм билүү.Хоёрын хоёр хүн рүү нэгийг нь шууд алаад нөгөөг шархдуулдаг бол алья гэж бууджээ.

  15. “Гөрөөс агнахаар явж байсан. Гол гаталж гарч ирсэн мотоцикльтой иргэдийг гөрөөстэй андуурч гал нээсэн” ХАРАНХУЙ ШӨНӨ МОТОЦИКЛТЭЙ ГОЛ ГАТАЛЖ ӨӨРСӨД РҮҮ НЬ ИРЖ ЯВАА ГӨРӨӨСИЙГ ХАРААД АЙСАНДАА АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ХИЙЖ ГАЛ НЭЭСЭН ЧИНЬ БУЛТАЖ ЧАДАЛГҮЙ ҮХЧИХЭЖ Л ДЭЭ. Цагдаа нар минь ээ наад алуурчдын чинь согтуу нь гараагүй байна уу, эсвэл та нарын согтуу нь гарахгүй байгаа юм уу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн