Айраг, махнаас шаардлага хангаагүй үзүүлэлт илэрчээ

НМХГ баярын өдрүүдээр худалдаа эрхлэгчдэд хяналт тавьж ажиллах хүрээнд нийт 320 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 250-ийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авчээ. Шалгалтын явцад хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хуушуур, өндөг, хорхог зарж байгааг илрүүлсэн бөгөөд нийт 78 кг мах хурааж устгалд оруулсан аж. Мөн чанарын шаардлага хангаагүй 31 айраг, мах илэрсэн байсныг хураажээ.

НМХГ-аас 350 байцаагч Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх таван цэгт байнгын хяналт шалгалт хийх явцад дээрх зөрчил илрүүлсэн байна.

One thought on “Айраг, махнаас шаардлага хангаагүй үзүүлэлт илэрчээ

  1. Устгаагүй юм байх даа??? 2018-07-18 12:26 at 12:26

    …”чанарын шаардлага хангаагүй” 31 айраг, мах илэрсэн байсныг хураажээ.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн