Үндэсний их баяр наадамтай холбоотой захууд амарч байна. Гэхдээ энэ сарын 16-аас зарим зах ажиллаж эхэлнэ. “Барс” 1, 2 худалдааны төвүүд энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг дуустал амарч, энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 11–17-ыг дуустал амарч, энэ сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хар хорин” худалдааны төв мөн сарын 11-16-ны өдрийг дуустал амарч, 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн