Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр нийт 18 хүүхэд мориноос унасан ч ноцтой бэртэл гэмтэл аваагүй гэж албаны хүмүүс хэлж байна.

Энэ нь унаач хүүхэд бүр зориулалтын хувцас хэрэглэлтэйгээр морь унасан. Холбогдох байгууллагууд хяналтыг чанга тавьж ажилласны үр дүн гэж хэлж болно. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өгч буй мэдээллээр энэ жил 720 гаруй хүүхэд морь унахаар бүртгүүлжээ. Морь унаач хүүхдийг энэ жилээс 100 мянган төгрөгийн даатгалд хамруулдаг болсон. Эрсдэлд орсон нөхцөлд 20 сая төгрөгийг даатгалын компаниас авах ёстой юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн