Монголын баг Олон улсын олимпиадаас зургаан медаль хүртжээ

Румын улсад болсон Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадаас манай Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

Монголын Үндэсний их баяр наадам үргэлжилж буй энэ үеэр Румын улсын Клуж Напока хотод долоодугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон эл олимпиадад манай улсаас М.Лханаажав – “Олонлог” сургууль М.Ѳнѳболд – I сургууль Х.Санжаахүү – Хѳвсгѳл аймгийн дунд сургууль О.Мишээл – “Шинэ Монгол” сургууль Б.Батмэнд – I сургууль Б.Тѳрбат – “Орчлон” сургууль гэсэн зургаан сурагч оролцсон юм. Тэд ийнхүү бүгдээрээ медальтай ганзага дүүрэн буцаж байна.

Энэ нь Монгол Улсын хувьд Олон улсын математикийн олимпиадад гаргасан хамгийн өндөр амжилтад тооцогдож буй. Монголын багийн ахлагчаар Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн Г.Баярмагнай, дэд ахлагчаар Б.Батцэнгэл нар ажиллаж, сурагчдыг бэлджээ.

Сурагчид хоёр өдрийн турш тус бүр долоон онооны зургаан бодлого бодох даалгавар авч, ийнхүү амжилттай оролцсон байна. Олон улсын математикийн олимпиад нь олон улсын боловсрол, шинжлэх ухааны хамгийн удаан хугацаанд тогтвортой явагдсан тэмцээнд тооцогддог бөгөөд анх 1959 онд Румын улсад зохион байгуулагдаж байжээ. Тухайн үед Румын, Унгар, Болгар, Польш, Чехсловак, Зүүн Герман, ЗХУ гэсэн долоон орны баг оролцож байсан түүхтэй аж.

014feb_37036449_1869233789801787_1639351457394196480_n_x974 Монголын баг Олон улсын олимпиадаас зургаан медаль хүртжээ


3319c4_Untitled_x974 Монголын баг Олон улсын олимпиадаас зургаан медаль хүртжээ

 

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.